Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, араас чинь дуугарах «Энэ бол зам. Үүгээр алхагтун» гэх үгийг чих чинь сонсоно. — Исаиа 30:21 Ариун Сүнс биднийг амьдралын турш удирдан дагуулахыг үргэлж хүсдэг. Гэтэл бид заримдаа «том» мэт харагдах асуудал дээр их төвлөрснөөс болоод өдөр бүр Түүнийг жижиг сануулгаар хэрхэн ярьж буйг ухаардаггүй. Нэг өдөр би гэртээ харих замдаа зогсож, аяга кофе уух гэж байтал туслах руугаа утасдаж, түүнийг бас аяга кофе уумаар байгаа эсэхийг асуух хэрэгтэй гэсэн бодол тод орж ирэв. Намайг утасдахад тэр, «Би яг одоо аяга кофе уух юмсан гэж бодоод зогсож байна» гэлээ. Хар даа, Бурхан түүний зүрхэнд хүслийг өгч, харин надаар дамжуулан ажиллахыг хүссэн. Би чанга дуу хоолой сонсож, тэнгэр элчийг харах юмуу үзэгдэл үзээгүй. Түүнд аяга кофе санал болгох хэрэгтэй гэсэн дотоод мэдрэмж, бодол төрсөн. Яг үүний адил Бурхан таны амьдралд буй хүмүүсийг ерөөхийг хүсэж байна. Өнөөдөр таныг Бурханы дуу хоолойд мэдрэмжтэй байхыг би уриалмаар байна. Жижигхэн сануулгуудыг дага. Тэр таны зүрхэнд ярьж, таны явах ёстой замаар удирдах болно. Залбирлын эхлэл Ариун Сүнс ээ, Таны жижиг сануулгуудыг сонсох чадахын тулд өнөөдөр би өөрийгөө чимээгүй байлгах болно. Бусдыг ерөөж болох арга замуудыг надад мэдүүлээч.

Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, араас чинь дуугарах «Энэ бол зам. Үүгээр алхагтун» гэх үгийг чих чинь сонсоно. — Исаиа 30:21

Ариун Сүнс биднийг амьдралын турш удирдан дагуулахыг үргэлж хүсдэг. Гэтэл бид заримдаа «том» мэт харагдах асуудал дээр их төвлөрснөөс болоод өдөр бүр Түүнийг жижиг сануулгаар хэрхэн ярьж буйг ухаардаггүй.

Нэг өдөр би гэртээ харих замдаа зогсож, аяга кофе уух гэж байтал туслах руугаа утасдаж, түүнийг бас аяга кофе уумаар байгаа эсэхийг асуух хэрэгтэй гэсэн бодол тод орж ирэв. Намайг утасдахад тэр, «Би яг одоо аяга кофе уух юмсан гэж бодоод зогсож байна» гэлээ.

Хар даа, Бурхан түүний зүрхэнд хүслийг өгч, харин надаар дамжуулан ажиллахыг хүссэн. Би чанга дуу хоолой сонсож, тэнгэр элчийг харах юмуу үзэгдэл үзээгүй. Түүнд аяга кофе санал болгох хэрэгтэй гэсэн дотоод мэдрэмж, бодол төрсөн.

Яг үүний адил Бурхан таны амьдралд буй хүмүүсийг ерөөхийг хүсэж байна. Өнөөдөр таныг Бурханы дуу хоолойд мэдрэмжтэй байхыг би уриалмаар байна. Жижигхэн сануулгуудыг дага. Тэр таны зүрхэнд ярьж, таны явах ёстой замаар удирдах болно.

Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, Таны жижиг сануулгуудыг сонсох чадахын тулд өнөөдөр би өөрийгөө чимээгүй байлгах болно. Бусдыг ерөөж болох арга замуудыг надад мэдүүлээч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon