Үхлийн харанхуйн хөндийг [гүн гүнзгий, нар тусдаггүй] туулсан ч хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад тайвшруулал минь Таны саваа [хамгаалахын тулд], Таны таяг [зааж чиглүүлэхийн тулд] билээ. — Дуулал 23:4 Бид Бурханд итгэж найдах тухай бодохдоо зөвхөн хэрэгцээтэй эсвэл хүсэж буй зүйлсийнхээ талаар ихэвчлэн боддог. Харин Бурханд итгэж найдсан жинхэнэ харилцаа бол ямар нэг зүйлийг авахын төлөө Түүнд итгэхээс хамаагүй агуу зүйл билээ. Бид тэдгээр хүссэн зүйлсээ олж авах явцдаа Түүнд итгэж сурах хэрэгтэй. Би ямар нэг зүйл авахын төлөө Бурханд хамаг итгэл найдвараа тавихад маш их анхаарч, «Бурхан минь, би үүнийг авмаар байна», «Надад энэ ч, тэр ч хэрэгтэй байна» гэж хэлдэг үе байсан. Харин тэр бүх зүйлийг олж авах нь миний амьдралын хамгийн чухал зүйл биш гэдгийг Тэр надад харуулж эхэлсэн юм. Тэр надад ямарваа нөхцөл байдлыг тогтвортой байдал, зөв сайн хандлага болон тууштай байдлаар давж гарахын тулд Түүнд хэрхэн хангалттай итгэхийг зааж сургахыг хүсэж байв. Биднийг хүндхэн нөхцөл байдлаас гарахыг хүсэж байхад Тэр биднийг дандаа шууд авардаггүй ч эдгээрийг туулан гарах явцад ямагт бидэнтэй хамт байдаг. Бурхан ингэх ёстой доо гэж бодож байхад Бурхан биднийг дандаа юм бүхнээс чөлөөлж авардаггүй. Харин Тэр хэзээд бидэнтэй хамт байдаг. Өнөөдөр зөвхөн эцсийн үр дүнд төвлөрөхийн оронд Бурхан одоо тантай хамт байгаа гэдгийг ухаараарай. Тэр таны дэргэд байгаа учраас тэдгээр хүнд үйл явдлыг тантай хамт туулан гарна гэдэгт итгэ. Залбирлын эхлэл Бурхан минь, яг одоо надтай хамт байгаад би маш их баяртай байна. Надад зөвхөн юм өгнө гэж Танд найдаж байгаа юм биш ээ. Харин өдөр бүр амьдралын бүхий л нөхцөл байдлыг Тантай хамт туулан гарна гэдэгт би итгэж байна.

Үхлийн харанхуйн хөндийг [гүн гүнзгий, нар тусдаггүй] туулсан ч хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад тайвшруулал минь Таны саваа [хамгаалахын тулд], Таны таяг [зааж чиглүүлэхийн тулд] билээ. — Дуулал 23:4

Бид Бурханд итгэж найдах тухай бодохдоо зөвхөн хэрэгцээтэй эсвэл хүсэж буй зүйлсийнхээ талаар ихэвчлэн боддог. Харин Бурханд итгэж найдсан жинхэнэ харилцаа бол ямар нэг зүйлийг авахын төлөө Түүнд итгэхээс хамаагүй агуу зүйл билээ. Бид тэдгээр хүссэн зүйлсээ олж авах явцдаа Түүнд итгэж сурах хэрэгтэй.

Би ямар нэг зүйл авахын төлөө Бурханд хамаг итгэл найдвараа тавихад маш их анхаарч, «Бурхан минь, би үүнийг авмаар байна», «Надад энэ ч, тэр ч хэрэгтэй байна» гэж хэлдэг үе байсан. Харин тэр бүх зүйлийг олж авах нь миний амьдралын хамгийн чухал зүйл биш гэдгийг Тэр надад харуулж эхэлсэн юм.

Тэр надад ямарваа нөхцөл байдлыг тогтвортой байдал, зөв сайн хандлага болон тууштай байдлаар давж гарахын тулд Түүнд хэрхэн хангалттай итгэхийг зааж сургахыг хүсэж байв. Биднийг хүндхэн нөхцөл байдлаас гарахыг хүсэж байхад Тэр биднийг дандаа шууд авардаггүй ч эдгээрийг туулан гарах явцад ямагт бидэнтэй хамт байдаг.

Бурхан ингэх ёстой доо гэж бодож байхад Бурхан биднийг дандаа юм бүхнээс чөлөөлж авардаггүй. Харин Тэр хэзээд бидэнтэй хамт байдаг. Өнөөдөр зөвхөн эцсийн үр дүнд төвлөрөхийн оронд Бурхан одоо тантай хамт байгаа гэдгийг ухаараарай. Тэр таны дэргэд байгаа учраас тэдгээр хүнд үйл явдлыг тантай хамт туулан гарна гэдэгт итгэ.

Залбирлын эхлэл

Бурхан минь, яг одоо надтай хамт байгаад би маш их баяртай байна. Надад зөвхөн юм өгнө гэж Танд найдаж байгаа юм биш ээ. Харин өдөр бүр амьдралын бүхий л нөхцөл байдлыг Тантай хамт туулан гарна гэдэгт би итгэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon