… (шинэ хандлага, сэтгэлээр) оюун санааныхаа (өөрчлөгдөн) шинэтгэлээр (бүхэлдээ) өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы (Түүний харцанд) сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг (өөрөө) таних болно. — РОМ 12:2
Бидэнд Бурханы хэлж байгаа зүйлийг зөвшөөрч байгаа боловч яаж хийхээ мэдэхгүй үе байдаг. Тийм зүйл болж байгаа бол Түүнд бидний төлөө ямар нэг сайн зүйл хийх гэсэн төлөвлөгөө байна гэж ойлгох хэрэгтэй. Түүний арга зам биднийхээс илүү бөгөөд хамгийн сайн нь юм.
Бурхан таныг ямар нэг зүйл хийгээрэй гэвэл бид Есүсийн хэлсэн үгийг санах хэрэгтэй “… Миний хүсэл биш Таны хүсэл биелэг” (Лук 22:42)
Эдгээр үгс залбирахад хэцүү, гэхдээ бид үүнийг хийхийн тулд хичээх хэрэгтэй. Бид ямар нэг зүйл хүсэж байгаа бол тийм ч амархан бууж өгдөггүй. Есүстэй адилхан Миний хүсэл биш Таны хүсэл биелэг гэж хэлэх хүртэл нэлээд их итгэл болон өөрийг эвдэх зэрэг зүйлсийг хийж байж бий болох зүйл юм.
Үүний биелүүлснээр Бурхан таны амьдралд гайхалтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой, гэхдээ бидний хийх зүйл бол Түүнийг ямар ч нөхцөл болзолгүйгээр дагах юм. Тэр магадгүй танаас хүсээгүй зүйлийг тань өгөөрэй гэж хэлж магадгүй. Тэр таныг танд хэцүү газраар явж, хэцүү зүйлийг хийж, хэцүү хүмүүстэй ажиллаарай гэж хэлж магадгүй. Тэр таныг заримдаа чимээгүй, заримдаа ярь гэж хэлж магадгүй. Гэхдээ Бурхан танд юу ч хий гэж хэлсэн бай, та Түүнийг дуулгавартай дагаснаар Түүнтэй улам илүү ойртох болно.
Бурханы хүслийг өөрийнхөөсөө түрүүнд тавих болно гэсэн шийдвэр гаргаарай.