Тэгээд ЭЗЭН, Абрамд айлдахдаа [Харанд], —Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд Миний харуулах нутаг уруу явагтун [өөрийнхөө ашиг тусын төлөө]. — Эхлэл 12:1
Өөрийнхөө айдсаас үл шалтгаалан Бурханд бүхий л итгэл найдвараа өгсөн нэгэн эрийн тухай Библи өгүүлдэг. Түүнийг Абрам гэдэг байв.
Бурхан таныг орон гэрээ, гэр бүл болон танил дотно, тохь тухтай бүхнээ орхиод огт мэдэхгүй газар луу хөдөл гэж хэлсэн бол танд ямар санагдах байсан бол? Айдсаар дүүрэх үү? Бурхан Абрамд яг үүнийг хий гэж хэлсэн бөгөөд энэ нь түүнийг айлгадаг. Гэвч Бурханы түүнд хандан «Бүү ай» гэж хэлдэг.
Бид айхаа болих хүртэл ямар нэг юм хийлгүй хүлээх хэрэгтэй гэж бодох тохиолдол их байдаг. Харин бид ингэдэг байсан бол Бурханы төлөө, бусдын төлөө, бүр өөрийнхөө төлөө хүртэл маш өчүүхэн зүйлийг хийх байсан. Абрам өөрийнхөө айдсыг үл тоон Бурханд дуулгавартай байж, итгэлийн алхам хийх хэрэгтэй байсан.
Хэрэв Абрам айдаст өвдөг сөгдсөн бол Бурхан түүнийг хэн байхаар бүтээсэн буюу олон үндэстний эцэг болох хувь заяагаа тэр хэзээ ч бүтээж чадахгүй байх байсан.
Айдаст бууж өгөх явдал таны амьдралд зориулсан Бурханы хамгийн шилдэг төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах болно. Иймээс хэдийгээр таныг айлгамаар зүйл байсан ч гэсэн Түүний хүссэнээр хийж бай! Абрам шиг та ч гэсэн шагнал нь агуу гэдгийг олж мэдэх болно.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Абрам айдсаа үл харгалзан Танд дуулгавартай байхад Та түүнд итгэмжтэй хандсан. Би ч гэсэн айдсыг эсэргүүцэж, Таны хэлсэн бүхнийг хийхээр шийдэж байна.