Айдсаа авч хаях нь

Айдсаа авч хаях нь

Хайр дор айдас үгүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн нь хайр дор төгс болгогдоогүй байна. — 1 Иохан 4:18

Танд би таван үсэгтэй нэгэн үгийн талаар ярьмаар байна. АЙДАС!

Хүүхэд байхад ээжүүд биднийг муу үг хэлбэл амыг чинь савангаар угаана гэж айлгадаг байсныг олон хүн санаж байгаа байх. Тэгвэл «айдас» бохир юм бол Бурханы хайранд итгэх итгэл нь саван болж таарна!

Би зориг муутай итгэлийн талаар яриагүй. Бурханы болзолгүй, хязгааргүй, хувиршгүй, төгс хайранд итгэх хүчирхэг итгэлийн тухай ярьж байна.

1 Иохан 4:18-д Бурханы биднийг хайрласан хайрыг ойлгох нь биднийг айдсаас чөлөөлдөг гэсэн. Энэ нь бид хэзээ ч айхгүй гэсэн үг биш. Харин Бурханд итгэх итгэл болон Түүний хайр биднийг «айдсыг айлгах» чадвартай болгоно гэсэн утгатай.

Бурхан бидэнтэй хамт байгааг мэдээсэй гэж Тэр хүсдэг. Таныг Түүнд бүрэн итгэл найдвараа тавьж чаддаг байхын тулд Тэр чамайг хөтлөн удирдах болно! Хэдийгээр бид төгс биш ч гэсэн Бурханы хайр хэзээд төгс гэдгийг бүү мартаарай. Бидний алдаанаас болж Тэр биднийг бага хайрлах эсвэл огт хайрлахаа болихгүй. Нөхцөл байдлаас үл хамааран Бурхан таныг ямар ч үед хайрладаг гэдгийг мэдэх нь сайн хэрэг биш гэж үү? Энэ бодол таны итгэлийг өсгөж, айдсыг нухчин дарна. Та бид хоёр одоо, дараа ч гэсэн айдастай таарах л болно. Тэр үед анхаарлаа Бурхан дээр төвлөрүүлж, бидэнд тулгарсан ямар ч нөхцөл байдлаас Тэр удирдан гаргана гэдгийг мэдэх боломжтой.

Бид төгс болсондоо биш, харин Бурханы төгс хайр биднийг айдастай учрах бүрт үүнийг зайлуулдаг.

Залбирлын эхлэл

Бурхан минь, зөвхөн Таны хайр надаас айдсыг зайлуулж чадах тул би Танд итгэж байна. Таны оршихуй надтай хамт байгааг болон надад тулгарах ямар ч аймшигтай байдлаас Та намайг авч гарна гэдгийг би мэднэ. Би Таны хайрыг хүлээн авч байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon