
Би чамтай хамт, чи битгий ай (Айх зүйл үгүй)! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ, Чамд үнэхээр тусална Зөвтийн (ялгуулсан) баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ» — ИСАИА 41:10
Бурханы тусламжтайгаар бид бодлоо өөрчилснөөр айдсаа ялан дийлж чадна. Библид оюун бодлоо өөрчил гэж хэлдэг. (Ром 12:2) Бид өөрөө бодоход суралцаж болно. Магадгүй та хүмүүсээс эсвэл туршлагаараа айдаст суралцсан байх харин Бурханы үгэнд биднийг айдсаа хөөн зайлуул гэж заадаг. Мөн та урамтай, зоригтой, итгэлтэй байхад суралцаж болно.
Айдас таны амжилт, баяр хөөртэй өдөр тутмын амьдралд бүү саад болог. Айдас бол том сүүдэр шиг харагддаг ч, жинхэнэ айгаад байгаа зүйл нь жижигхэн байдаг. Айдас амьдралд ямар ч хэрэггүй зовлон авчирдаг. Та айснаасаа болоод болих ч юм уу эсвэл буцаж болохгүй. Бурхан тантай хамт байгаа учраас та айж байсан ч үргэлжлүүлээд хий.
Айж байхдаа би хийж чадахгүй нь гэж бодохынхоо оронд та зорилгоо толгойдоо бодон өөртөө ялан дийлэх болно гэсэн урам өгөөрэй. Таны бодол айдастай байж болно гэхдээ Ариун сүнс таны дотор байгаа учраас таны айдас, бодлыг тань өөрчлөх болно. Айдас яг мангас шиг бөгөөд Бурханы үгээр маш хурдан дарж чадна. Айдас бол дээрэлхүү бөгөөд эргэн тойронд байгаа хүмүүсийг түлхэж өөртөө татахыг оролддог.
Та айж байгаа бол зовох болно, зовж байгаагийн гол шалтгаан нь айдас байдаг.