Байр Сууриа Ол

Байр Сууриа Ол

Тэгэхэд Иехошафат нүүрээрээ газарт доош бөхийв. Бүх Иуда хүн болон Иерусалимын оршин суугчид Эзэнд мөргөхөөр Эзэний өмнө унав. — 2 ШАСТИР 20:18

2 Шастир 20:18 Иудагийн хаан Эзэний зааварчилгааг сонсохдоо Түүнийг хүндэлж, газарт нүүрээрээ унасан. Тэдний Бурханыг хүндэлж байгаа байдал нь тулаанд бэлэн байхад тус болсон. Та тулаанд байгаа бол бүх санаа зоволтоо хүндэтгэл болгоорой. Бурханы өмнө өвдөг сөгдөх юм уу, өөр байрлалаар хүндэлж, тулаанд бэлдэн сүнсний хүч өгөх гол түлхүүрийг хэрэглээрэй.

“Магтаал” бол Бурханы нэр, Түүний алдарыг тунхаглаж байгаа хэлбэр юм. Энэ нь Бурханы сайн, агууг болон Түүний нигүүсэлийг магтан дуулах явдал юм. “Хүндэтгэл” бол Бурханд хүндэтгэл өргөн, Түүнд үйлчлэх юм. Бурханыг бүх талаар таньж мэдэх гэж хэлж болно. Түүний мөн чанар, хандлага зэргийг болон хийсэн ажил үйлсийг нь зүрх сэтгэлийнхээ гүнээс талархаж магтан хүндэтгэх явдал юм.

Бурханы тусламжтайгаар бид Түүний арга замаар тулалддаг ба энэ дэлхийн арга замаар тулалддаггүй. Бидний тулаанд гол хийх зүйл бол Бурханд ойртож, Түүнийг хүндэтгэх юм. Бид тулаан бүрдээ Бурхан бидний амьдрал, нөхцөл байдалд туслана гэдэгт итгэн, зүрх сэтгэлээсээ Бурханд хүндлэл өргөх юм.


Эзэнийг хүндэлснээр бид сэтгэл санаа, оюун бодолдоо байгаа ачаанаасаа салдаг. Агуу хүчит Бурхан бүгдийг Өөртөө авдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon