Алдараас Алдарт

Алдараас Алдарт

Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ (Бурханы үгээр) Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний (ирдэг) Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг. — 2 КОРИНТ 3:18

Та өөрийгөө хэрхэн хардаг вэ?

Та өөрийгөө болон зан чанараа зөвөөр үнэлж, өөрийгөө буруутгадаггүй юу? Та өөрийгөө хаана байж байгаад хаана хүрснээ олж харж чаддаг уу?

2 Коринт 3:18 дээр Бурхан биднийг өөрчилдөг талаар, “Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг” гэж Паул хэлсэн. Өөрөөр хэлбэл бид өөрсдөө болон нөхцөл байдлаа өөрчлөхөд алдараас алдарт хүрч дээшилдэг гэж хэлж байна. Таны яг одоо байгаа газар төгсгөл биш юм.

Та дахин төрсөн бол зөвт байдлын зам дээрээ хаа нэгтээ явж байгаа. Магадгүй та хүссэн газраа очоогүй байж болох юм, гэхдээ та замдаа явж байгаадаа Бурханд талархах хэрэгтэй. Яг одоо байгаа газартаа баяр хөөртэй бай, өөр хүмүүсийн байгаа газрыг хараад атаархаж, өөрийн байгаа газраа дургүйцэх хэрэг байхгүй. Та яг одоо байгаа газартаа аз жаргалтай байж чадахгүй бол дараагийн газар луу явах боломжгүй ч байж болно.


Өөрийгөө хэтэрхий их хэцүү байдалд бүү оруул. Бурхан Өөр лүүгээ ойртуулахын тулд өдөр бүр таныг өөрчилсөөр байгаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon