Христ таны дотор Алдарын найдвар өгсөн

Бурхан, харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм. — КОЛОССАЙ 1:27

Та бид Бурханы алдарыг амьдралдаа амсдаг бөгөөд Христ бидний дотор байгаа. Тэр нь сайн зүйлсийг харах найдвар юм.

Бурханы алдар бол Түүний хамгийн сайн гэдгийг илэрхийлдэг. Бурханы хүүхдүүд болсон бид Христийн өвийг залгамжлагч болсон бөгөөд сайныг үзэх хувьтай. Сатан харин биднийг хуурахыг хүсдэг. Тэр биднийг чадваргүй, үнэ цэнэгүй, шаардлага хангахуйц биш, Бурханы сайнд хүрэхгүй гэж итгүүлэхийг хүсдэг. Тиймээс л олон хүмүүс өөрсдийгөө ялагдсан гэж хардаг.

Харин Христ таны дотор байгаа гэдгийг мэдсэнээр та Бурханы алдарыг, Түүнийг хамгийн сайн гэдгийг амьдралдаа олж мэдэх бөгөөд найдвараар дүүрэн байх болно. Та өдөр бүр амьдралд тань илүү сайн зүйл болох болно гэдэгт итгэж урагшил. Өнгөрснөө хараад засах зүйл байвал засаад, Бурхан танаар дамжуулан юу хийх гэж байгаад анхаарлаа хандуул.

Бурханы хамгийн сайн бүхэн таны дээрээс асгарахад бэлэн байна уу? Бурхан хэн нэгнийг сайн болгомоор байгаа, тэр нь та байг!


Бурхан таныг хамгийн сайн болгохоор ажлаа хийж байгаа, тиймээс сайн зүйлс болох болно гэж найдаж, баяр хөөртэй бай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon