
Эзэний дотор (Түүнтэй байгаадаа таларх, баярла) үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! — ФИЛИППОЙ 4:4
Паул Филиппой дээр хоёр ч удаа Бурханы сайн бүгдэд баяр хөөртэй бай гэж хэлсэн. Тэр дараах эшлэлүүд нь айдас болон санаа зоволтоо хаяад бүх зүйл дууссаны дараа биш харин одоо Бурханд талархаж, залбираарай гэж уриалсан.
Бид бүх зүйлийг төгс болсоны дараа баяр хөөртэй болоод талархана гэвэл жаргалтай байж чадахгүй. Бурхантай ойртож, өсөж байгаа замын дундаа ямар ч нөхцөл байдал дунд байсан, баяр жаргалтай байхад суралцах хэрэгтэй. Паул “Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг” гэж хэлсэн (2 Коринт 3:18). Энэ нь бид өдөр бүр өөр түвшинд өсөж, өөрчлөгдөж байгаа учраас Бурханы алдарын тусгал болсон бид алхам алхамаар явж байхдаа баяртай, аз жаргалтай байх хэрэгтэй гэж хэлж байгаа юм.
Би анх үйлчлэлээ эхэлж байхдаа миний баяр хөөр, нөхцөл байдлаас шалтгаалдаг байсан. Тэгээд сүүлд нь Эзэн надад баяр хөөртэй байх үүд хаалгыг нээж өгсөн. Тэр надад Түүний “оршихуйд” жинхэнэ баяр хөөрийг олдог болохыг зааж өгсөн. (Дуулал 16:11)
Жинхэнэ баяр хөөр Бурханы нүүрийг эрэлхийлснээр бий болно.