
Есүс тэднийг хараад — Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав. — МАТАЙ 19:26
Миний уулзсан олон Христчин хүмүүс бүгдийг А-гаас эхэлж тэгээд нүдээ цавчихад л Я дээр очно гэж боддог. Олон хүн Бурханы дуудаж хийлгэхийг хүсэж байгаа өөрсдийн авьяас бэлгийг мэддэггүй. Зарим нь алдаа хийх, унахаас айдаг учраас алхам хийж чаддаггүй.
Хүн болгонд л ашиглаж чадаагүй байгаа нөөц бололцоо байдаг. Бурханы хэлсэн үг болох бидэнд хийж чадахгүй зүйл гэж байхгүй гэдэгт итгэхгүй л бол бид өөрсдөө нөөц бололцоогоо олж харж чадахгүй. Бурханы хувьд боломжгүй зүйл гэж байхгүй учраас бид итгээд, итгэлийн алхам хийх хэрэгтэй, тэгснээр Тэр бидний нөөц бололцоог ашиглаж ажлаа хийх болно. Үүний тулд Түүний өгсөн ажлыг дуулгавартай биелүүлж, хамтран ажиллахад бэлэн, дуулгавартай, итгэлтэй байх хэрэгтэй.
Хэн ч биш харин та өөрөө хийж чадна. Хэрэв бид баттайгаар итгэж хийхгүй бол Муу сүнс бидний байгаа бүгдийг хулгайлж авах болно. Тийм болохоор таныг өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглан юм хийгээсэй гэж хүсэж байна. Та эхлээд хийж үзэхгүй л бол өөрт байгаа чадвараа олж харахгүй. Бурхан таныг хөтлөөд хийлгэх гэж байгаа зүйлээс бүү ай, алхамаа хий. Та алхам хийснээр гайхалтай зүйлүүдийг хийх чадвартай гэдгээ олж харах болно.
Зоригтой итгэлтэй бай, та чадах болно.