Натан, хаантанд —Явж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь Эзэн тантай хамт байна гэв. — 2 САМУЕЛ 7:3
Танд хийхийг хүсэж байгаа зүйл байгаа боловч хүлээсээр байна уу? Бурхан таны зүрх сэтгэлд нэг зүйлийг өгсөн боловч та алхам хийхээс эргэлзэж байна уу?
Бурханы цагт итгэх нь хамгийн чухал бөгөөд бид залбиралгүйгээр, Бурханаас зөвлөгөө авалгүйгээр яарч сандарч болохгүй. Хараад байхад зарим хүмүүс амьдралаа “хүлээх” гэсэн товчлуур дээр дараад гацчихсан юм шиг л байдаг. Тэд итгэлийн алхам хийхгүй, хүлээсээр л байдаг.
Өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр, жил болгон өөрийн мөрөөдөл болон зорилгодоо хүрэхгүй байгаа мэт, хүлээнэ гэдгээс илүү сэтгэл санааны зовлон байхгүй. Бурхан таныг байнга сэтгэл гутрал дунд байгаасай гэж хүсдэггүй. Тэр таныг Түүний хүслийг эрэлхийлж, итгэлийн алхам хийгээсэй гэж хүсдэг. Та Бурханаас төөрөлдөж буруу зүг рүү явбал Бурхан таныг эргүүлээд зөв зам дээр тавьдаг.
Таны зүрх сэтгэлийн хандлага чухал юм. Бурхан итгэлийн алхам хийж, Түүнд таалагдаж, Түүний хүслийг амьдралдаа хэрэгжүүлэх гэж хүсэж байгаа эсэхийг нь хардаг. Тиймээс та өнөөдөр битгий айгаарай. Итгэлийн алхам хий, Бурхан таны амьдралд ажлаа хийх болно, хараарай.
Бурхан танд зүрх сэтгэлийн хүсэл өгдөг бөгөөд хүслээ биелүүлэхэд тань туслах болно. Таны хийх зүйл бол зорилго руугаа итгэлийн алхам хийхэд л болно.