Амар тайвныг хэрэгжүүлэх 6 арга

Амар тайвныг хэрэгжүүлэх 6 арга

Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. — Филиппой 4:7

Амьдралаас таашаал авч амьдрахын тулд Бурханы амар тайван дотор орших нь амин чухал. Амьдралаа амар тайван дотор өнгөрөөх нууцыг тайлах түлхүүрийн нэг нь өдөр бүр алхам алхмаар энэ амар тайван руу чиглэх юм. Илүү их амар тайван амьдралд хүрэх хэдхэн санааг энд хэлье!

  1. Цагаа яаж өнгөрөөх талаар зөв сонголт хийж сур. Та хэт их зүйл хийх гэж оролдоод эцэст нь алийг нь ч сайн хийлгүй орхиж болох юм. Яарна гэдэг Ариун Сүнс таныг хийлгэх гэж удирдан жолооодохоос илүүтэйгээр махан биеийн оролдлого байдаг. Сүнсээр удирдуул.
  2. Аятайхан «Үгүй» гэж хэлэхэд бэлэн бай. «Үгүй» гэж хэлж сураагүйгээсээ болоод заримдаа бид хийх ёсгүй зүйлээ хийх гэж авдаг. Шаардлагатай үед «үгүй» гэж хэлэхэд хэрэгтэй үгсийг өгөхийг Бурханаас гуй.
  3. Аливааг хойш нь тавьдаг сүнсийг эсэргүүц. Бурханы үг бидэнд хувийн сахилга баттай бай гэж хэлдэг. Одоо хийх хэрэгтэй гэж бодож байгаа зүйлээ хий. Ингэвэл та амралтын цагаа бүрэн баяр хөөртэй өнгөрүүлнэ.
  4. Анхаарал сарниулдаг зүйлсээс сал. Та зурагт үзэх гэх мэт таныг сатааруулдаг тодорхой зүйлд өртөмтгий гэдгээ мэддэг бол өөртөө зориулж хэдэн мөрдөх зарчим гарга.
  5. Ажлыг тасалдуулдаг янз бүрийн саадыг хязгаарла. Хэдийгээр амьдрал иймэрхүү саад болох зүйлээр дүүрэн ч зөв арга замаар удирдахад туслах хил хязгаар тогтоож сурч чадна. Жишээ нь: ажил ихтэй байхад хүн хүлээж авах цагийн хуваарь гаргах ч юмуу.
  6. Амьдралын хэв маягаа өөрчил. Цагийг аварч, саад тотгорыг багасгахын тулд ердийн бус арга замуудыг харуулахыг Бурханаас гуй. Жишээлбэл: надад сав суулга угаах цаг байхгүй бол би нэг удаагийн аяга таваг хэрэглэдэг!

Хамгийн гол нь, амар тайвныг чухалчилж, өөрийн төгс амар тайван руугаа өдөр бүр таныг залж байхыг Бурханаас гуй. Тэгээд энэ байдал руу чиглэсэн бодит алхам хийж бай.

Залбирлын эхлэл

Бурхан минь, бүх оюун ухаанаас дээгүүрх Өөрийн амар тайван руу намайг удирдан жолоодооч. Надад бэлдсэн Таны амар тайван дотор өдөр бүр алхаж болох арга замуудыг надад харуулаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon