Амин чухал зүйл

Амин чухал зүйл

Муугаас салж, сайныг үйлд, Амар тайвныг хай, (олохыг) мөшгө! — ДУУЛАЛ 34:14

Амар тайван байдал бол бидний амьдралын амин чухал зүйл юм. Дуулал 34:14 дээр Давид амар тайвныг мөшгөж, араас нь яв гэж зааж өгч байна. Амар тайван байдал ийм чухал байх нь байна.

Сэтгэл гутрал, сэтгэл санааны хямрал амар тайвны дайснууд гэж хэлж болно. Тиймээс амар тайвныг үгүй хийж байгаа зүйлс байгаа учраас бид өөрсдийн амин чухал зүйл юу болохоо мэдэж, хэрэггүй үр жимс байхгүй зүйлийн араас явахгүй байхад суралцах хэрэгтэй.

Та Бурханы амар тайвныг мэдэрч амьдармаар байгаа бол өөрийнхөө хэмжээ хязгаарыг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Хүний амьдралд олон зүйлс хэрэгтэй байдаг, гэхдээ тэд бүгдээрээ үнэхээр чухал хэрэгцээтэй юу? Энэ тухай хэсэг зуур бодоод үзээрэй. Өөрийнхөө амьдралыг хараад ямар ч үр жимс гаргадаггүй зүйлс байна уу, хэрэв байгаа бол тайрч хаяарай. Та өөрөө амьдралынхаа хийх зүйлсийг төлөвлөдөг, тиймээс та өөрөө үүнийгээ өөрчлөх боломжтой.

Өөрийгөө хэтэрхий их шахах нь тийм ч чухал биш. Бурханаас мэргэн ухаан гуйж, Түүний удирдамжийг дагаж оролцох хэрэгтэй зүйлдээ оролцож, өөрийн эрх хүчээ зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Та үүнийг хийснээр Бурхантай хамт байх цаг, бусад бүх зүйлсээс илүү амин чухал бусад зүйлс хоёрдугаарт гэдгийг ойлгоно. Бурханыг хамгийн эхэнд, амин чухал зүйл болгосноор Түүний удирдамжаар цагаа зарцуулж, хүч бололцоогоо дайчилсанаар таны амьдрал гайхалтай амар тайван болох болно.


Таны амьдралд юу ч учирсан Бурханы дотор амар. Тэр танд амар тайван зөвхөн өгдөг Нэгэн биш, Тэр Өөрөө амар тайван юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon