
Та нар (сэтгэлээрээ) юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ (хийсэн мэт) хийгтүн. — КОЛОССАЙ 3:23
Амьдрал уйтгартай бүрхэг байх ёсгүй. Бид нэг зүйл дахин дахин болж сүүлдээ утгагүй болтлоо хийхийн тулд Бурхан биднийг бүтээгээгүй. Бурхан бол бүтээлч. Та зөвшөөрөхгүй байгаа бол эргэн тойрноо хараад үзээрэй. Олон амьтад, шавьж, ургамал, шувууд, модод, амьд бүтээл бүхэн үнэхээр онцгой нэгэн хэвийн биш гайхалтай юм.
Бид онцгой бүтээгдсэн бөгөөд нэгэн хэвийн биш гайхалтай юм. Тийм ч учраас би өөртөө болон бусдад ямар нэгэн өвөрмөц зүйлс хааяа хийж бай гэж хэлдэг. Хүмүүсийг хүлээлтээс өөр зүйл хий. Тэгснээр таны амьдрал сонирхолтой байж, бусад хүмүүс таныг өөрийн гэсэн өнгө аястай амьдарч байгааг олж харах болно.
Нэгэн гайхалтай эмэгтэй 76 настай байсан бөгөөд тэр эмэгтэй долоо хоногт нэг удаа гайхалтай зүйл хийхээр зорилго гаргадаг байсан. Үнэхээр гайхалтай санаа биш гэж үү? Та өөрөө нэгэн хэвийн амьдралаасаа гарч, нэг зүйл хийгээрэй. Тэгснээрээ уйтгартай, гацсан, баяр хөөргүй нэгэн хэвийн амьдралаасаа гарах болно.
Та өнөөдөр ямар гайхалтай зүйл хиймээр байна вэ?
Амьдралаа дэмий уйтгартай битгий өнгөрөө. Бүтээлч, хөгжилтэй байх бүх зүйлийг хий.