Амьдралыг байгаагаар нь хүлээн авч сур

Амьдралыг байгаагаар нь хүлээн авч сур

Маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө санаа бүү зов. Өдөр бүрийн зүдгүүр өдөртөө хангалттай. — Матай 6:34

Ихэнх хүмүүсийн адилаар би надад таалагддаггүй, өөрөө яаж ч чадахгүй нөхцөл байдлыг би эсэргүүцдэг. Нэгэн өдөр Эзэн надад «Жойс, амьдралыг байгаагаар нь хүлээн авч сур» гэж хэлсэн.

Энэ бол бид бүхэнд зориулсан сургамж гэж би боддог. Түүний надад хэлсэн зүйл нь : яах ч аргагүй нөхцөл байдалтай тэмцэлдэхээ болих хэрэгтэй сануулдаг.

Хэрвээ биднийг нэг газар аялж байтал осол юмуу цаг агаарын байдлаас болоод гэнэт аймар замын түгжрэлд орлоо гэхэд бид үүнийг эсэргүүцэх юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой. Тэр байдлыг зөвхөн цаг хугацаа эсвэл Бурханы ер бусын оролцоо л өөрчилнө. Тэгвэл яагаад түр амсхийж, тэр цагийг сайхан өнгөрөөх арга зам хайж болохгүй гэж?

Бурхан амьдралын гэнэтийн тохиолдол бүрийг зохицуулахад шаардлагатай бүхнийг бидэнд өгсөн. Тийм учраас Тэр бидэнд зөвхөн өнөөдөртөө төвлөр гэж хэлсэн. Бидний хяналтаас гарсан асуудалд санаа зовж, үүнд цагаа үрээд байвал бид урам хугарч, эцэж цуцна гэдгийг Тэр мэддэг.

Танд захирагдахгүй зүйлийг өөрчилж, хяналтандаа авах гэж цагаа алдсаны хэрэггүй. Бурханы яг таны өмнө тавьсан зүйлийг хийхэд анхаарлаа хандуулж, үлдсэнд нь санаа тавих боломжийг Түүнд өг.


Залбирлын эхлэл

Эзэн, би бүх зүйлийг хяналтандаа авч чадахгүй гэдгээ ухаарлаа. Харин би Танд итгэж чадна. Таны өгсөн зүйлийг хамгийн сайнаар гүйцэтгэж, харин бусад зүйлийг Танд орхиж байх шийдвэрийг би яг одоо гаргаж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon