Жинхэнэ хайр буюу амь амьдралын эрч хүч!

Жинхэнэ хайр буюу амь амьдралын эрч хүч!

Бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог. — Үйлс 17:28

Хайр бол амьдралын эрч хүч, өдөр бүр босгож байгуулж, үргэлжлүүлэн амьдрах хүч. Энэ нь амьдралыг зорилго ба утга учиртай болгодог.

Өөрийгөө хайрлуулаагүй эсвэл хайрлах хэн ч байхгүй гэж итгэж, бодож явсан цаг үе хүмүүсийн амьдралд их байдаг. Тэд энэ сэтгэхүйгээ хөгжүүлдэг. Учир нь тэд сэтгэл хангалуун байхын тулд эхлээд өөрсдийнхөө сайн гэж бодсон арга замаар явдаг. Гэвч удалгүй энэ нь тэднийг сэтгэл дундуур, урамгүй, хоосорсон байдалтай орхих нь олонтаа.

Ийм зүйл танд тохиолдож байсан уу? Та хайрыг эрэлхийлж байгаад сүүлдээ сэтгэл гонсгор байдалтай үлдэж байсан уу? Танаас нэг зүйл асууя. Та ямар төрлийн хайрыг хүсэж байна вэ?

Та хайрыг эрж байна гэж бодсон хэдий ч үнэн хэрэгтээ Бурханыг эрэлхийлж байгаа юм. Учир нь Тэр бол хайр. Тантай учирсан ямар ч хайр Бурхантай холбоогүй л бол үнэн хэрэгтээ хайр биш бөгөөд таныг сэтгэл дундуур байдалтай орхино. Библи биднийг Түүний дотор амьдарч, хөдөлж, оршдог гэж хэлсэн. Энэ нь Түүнгүй л бол амьдрал маань бүрэн гүйцэд байж чадахгүй гэсэн үг.

Хүн бүр хайрыг эрж хайдаг. Харин та Бурханы хайрыг эрэлхийлж байна уу? Энэ бол цор ганц утга учиртай, хэзээ ч дуусашгүй, сэтгэлийг хангалуун болгодог хайр билээ.


Залбирлын эхлэл

Эзэн, би Танаас ирээгүй хайрын араас хөөцөлдөж, амьдралаа сэтгэл гонсгор өнгөрөөхийг хүсэхгүй байна. Хэрэв Таны дотор үндэслээгүй л бол тэр жинхэнэ хайр биш. Учир нь Та бол хайр билээ. Өнөөдөр Таны дотроос хайраа оллоо.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon