
Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ. — 2 Тимот 4:5
Хүмүүс эрх чөлөөтэй байхаар төрдөг бөгөөд энэ нь Бурханы өгсөн бэлэг юм. Харин эрх чөлөөтэй байхын төлөө танд ямар ч хамаагүй саад бэрхшээлийг даван туулах хүсэл байна уу эсвэл амьдралынхаа үлдсэн хугацаанд байгаа газартаа шигдэн үлдэхийг хүсэж байна уу гэдэгт хамаг асуудал байна. Эрх чөлөөтэй амьдралыг тайлах түлхүүр нь Бурханы танаас хүсдэг зүйлсийг хийхэд оршино. Нэг удаад нэг алхам хийж урагшилсаар эцэст нь та эмх замбараагүй амьдралаасаа гарсан байх болно.
2 Tимот 4:5-д, Паул Tимотод үйлчлэлийнхээ ажлыг гүйцээхийн тулд саруул ухаантай, буурь суурьтай, тэвчээртэй бай гэж хэлсэн. Энэ нь бид бүхэнд хандсан сайн зөвлөгөө болдог.
Асуудалтай тулгарах үед сэтгэл хөдлөлөөрөө удирдуулахын оронд бид эхлээд тайвширч, бидэнд өгсөн Бурханы дуудлагыг ажил хэрэг болгох дээр төвлөрөх хэрэгтэй. Хэрэв ямар нэг зүйлээс болж таны сэтгэл шаналан хямарч байвал энэ нөхцөл таны амьдралыг сүйрүүлэхийг зөвшөөрөөхийн оронд үүнийг ямар нэг сайн юм болгож өөрчил. Тантай зүй бусаар, хатуу ширүүн харьцаж, таныг шархлуулж гомдоосон хүмүүсийн төлөө залбирснаар ёрын муу зүйл, уур бухимдлыг дийлж дарагтун. Хувиа хичээх мэдрэмжийг хэн нэгэнд сайныг үйлдсэнээр эсэргүүц. Дайсан таны сэтгэл хөдлөлийг хөөрөгдүүлж өдөөх бүрд эхлээд тайвширч улмаар Бурхан таныг юунд уриалан дуудсан түүнийг л үйлдсээр бай!
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, амгалан тайван, буурь суурьтай, тэвчээртэй байхад Таны туслалцаа, дэмжлэг надад маш хэрэгтэй байна. Ийнхүү би амьдралаасаа таашаал авч, Таны дуудлагад хариулан ажил үйлчлэлээ гүйцээж чадна.