Ариун сүнсийг дагахдаа эрх чөлөөтэй

Эзэн бол Сүнс, Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө (хүлээснээс суллагдах, эрх чөлөөт байдал) байдаг. – 2 Коринт 3:17

Хуулийн доор амьдрах нь Сүнсээр удирдуулах амьдралд саад болдог талаар би өмнө нь энэ номонд дурдсан боловч энэ сэдвийн талаар арай дэлгэрэнгүй байдлаар авч үзэхийг хүсэж байна. Учир нь энэ нь Бурханыг сонсох байдалд асар ихээр саад тотгор болдог гэдэгт би итгэдэг.

Бид Бурханы Сүнсээр удирдуулахгүй бол баяр хөөрийг мэдэрч чадна гэдэгт би итгэдэггүй бөгөөд Ариун Сүнсээр удирдуулж, хуулийн доор амьдрах боломжгүй юм. Хуулийн сэтгэлгээ нь хүн бүр цаг үргэлж аливааг яг адилхан хийх ёстой гэж үздэг. Харин Бурханы Сүнс нь биднийг хувь хүнийх нь талаас харж, ихэнхдээ өвөрмөц, шинэчилсэн арга замуудаар хөтлөн дагуулдаг.

Бурханы бичмэл Үг нь бүх хүнд ижил зүйлийг хэлдэг бөгөөд энэ нь эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүй байдаг (2Петр 1:20 харах). Энэ нь Бурханы Үг нэг хүнд нэг зүйлийг хэлж, нөгөө хүнд нь өөр зүйлийг хэлдэггүй гэсэн үг. Гэвч Ариун Сүнсний шууд удирдамж бол хувьчилсан асуудал байдаг.

Бурхан магадгүй хүний эрүүл мэндээс нь шалтгаалж чихэр бүү ид гэж хэлж болно. Тэр нь хэн ч чихэр идэж болохгүй гэсэн үг биш билээ. Хуулийн доор алхдаг хүмүүс Бурханы үгийг бусдад хүргэхдээ хууль дүрэм мэт болгохыг хичээдэг юм.

Есүсийг төрөх үед бичээч нар болон фарисайчууд Арван Тушаалыг хүмүүсийн дагах ёстой хоёр мянган хууль дүрэм болгож өөрчилсөн гэж би нэг удаа сонсож байсан. Иймэрхүү маягийн хуулийн доор амьдрахыг хичээж байна гэж төсөөлөөд үз. Энэ бол хүлээс юм!

Есүс олзлогдсодыг чөлөөлөх гэж ирсэн юм. Бид хиймээр санагдаж буй юуг ч хамаагүй хийх эрх чөлөөгүй ч гэсэн хуулиас чөлөөлөгдсөн. Одоо бид Ариун Сүнсний бүх шинэлэг байдлыг дагах, биднийг хөтлөн буй Түүний хувьчилсан арга замуудыг дагахад бүрэн эрх чөлөөтэй болсон юм.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Ариун Сүнс тантай ярьж, амьдралын чинь явцад таныг хөтөлнө гэдэгт итгэ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon