Ах дүү нар аа, сүнслэг бэлгүүдийн (ер бусын чадварууд) талаар та нар мэдлэггүй байхыг би хүсэхгүй байна. – 1 Коринт 12:1
Христ урсгалын түүхэнд Сүнсний бэлгүүдийн талаар маш олон зүйлүүд бичигдсэн байдаг. Библи өөрөө Сүнсний бэлгүүдийн чухлыг болон тэдгээрийг үл ойшоохгүй байхын чухлыг бидэнд сургасан байдаг. Өнөөдрийн сэдвийн талаарх мэдээлэл бидэнд хангалттай байдаг ч гэсэн маш олон хүмүүс тэдгээр бэлгийг тэр чигээр нь үл ойшоодог. Олон жилийн турш миний явдаг байсан сүм нь Сүнсний бэлгүүдийн талаар ядаж нэг ч гэсэн эсвэл ямар нэгэн номлолыг номолж байхыг би огт сонсоогүй билээ. Тэдгээр бэлгүүд нь ямар бэлгүүд байсныг, мөн надад нээлттэй байсныг нь би огт мэддэггүй байсан.
Төрөл бүрийн “бэлгүүд”, Дэлгэрэнгүй Библид “чадварууд” хэмээн нэрлэсэн байдаг бөгөөд тэдгээрийг “тодорхой Итгэгч нарыг ялган салгадаг ер бусын хүчнүүд” гэж тодорхойлсон байдаг (1 Коринт 12:4). Бэлгүүд нь ялгаатай ч, бүгд л Ариун Сүнснээс ирсэн байдаг. Бид нар тэдгээр бэлгийг хэрэглэхийн төлөө Бурханд биднийг хөтлөхийг нь зөвшөөрвөл тэдгээр нь амьдралд маань хүч чадлын гайхалтай тунг нэмж өгдөг. 1 Коринт 12:8-10-т бэлгүүдийг жагсаасан байдаг: мэргэн ухааны үг, мэдлэгийн үг, итгэл, эдгээх бэлгүүд, гайхамшгуудыг үйлдэх, эш үзүүлэх, сүнсүүдийг ялгах, олон янзын (төрөл бүрийн) хэл ярихуйг болон хэлүүдийг тайлбарлах чадвар.
Тэдгээр нь итгэгч хүнд энгийн зүйлээс хол даван гарсан ямар нэгэн зүйлийг гүйцэтгэх чадварыг өгдөг ер бусын хүчний чадварууд, бэлгүүд, ололтууд, бэлэг авъяасууд бөгөөд тэдгээр бэлгүүд нь бүх итгэгч нарт нээлттэй байдаг. Аль ч сүнсний бэлэгний үйл ажиллагааг бид хүчилж чадахгүй. Бид бүх бэлгүүдийг чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй боловч Ариун Сүнс хэзээ, хэнээр дамжуулан тухайн бэлгүүдийг хэрэглэхийг сонгодог. Сүнсний бэлгүүдийг гуйж, бэлгүүдтэй холбоотой зүйлд Бурханы удирдамжийг найдан хүлээ.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Та сул дорой байдал дунд амьдрах шаардлагагүй. Яагаад гэвэл Бурханы хүч өнөөдөр болон өдөр бүр танд нээлттэй байдаг.