Ариун Сүнсний Тусламж

Ариун Сүнсний Тусламж

Учир нь махбодын дагуух нь махбодынхыг, Сүнсний дагуух нь Сүнсний юмсыг боддог. — РОМ 8:5

Ром 8:5 дээр Махан биеэр “бодвол” махан биеэрээ амьдарна гэж хэлсэн. Хэрэв бид сүнсээр юмсыг бодвол Сүнсээр амьдрах болно. Бидний үйлдэл бодлоо дагадаг.

Өөр аргаар дахиад хэлээд үзье: Бид махан биеийн бодлоор бодож, буруу болон сөрөг бодлуудтай байвал Сүнсээр алхаж чадахгүй. Харин шинэчлэгдсэн, бурханлаг бодолтой байвал Хрисчин амьдрал тань амжилттай байх болно.

Та буруу боддог байснаасаа болоод олон жил таны амьдрал замбараагүй байсан байж болно. Хэрэв тийм байсан бол та өөрийн оюун бодлоо өөрчлөхөөс нааш, таны амьдрал өөрчлөгдөхгүй. Та оюун бодлоо чухал газар гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй.

Бурханаас Түүн шиг боддог байхад туслаач гэж гуйгаарай. Та ганцааараа энэ асуудлаа ялан дийлж чадахгүй. Ариун сүнсээр дамжуулан шийдэж болно, та өөрөө махан биеэр зүтгээд нэмэргүй. Ариун сүнс тантай ойр байгаа. Тэр бол таны Туслагч бөгөөд Түүнээс тусламж эрэлхийл. Түүнтэй ойр бай. Түүний тусламжтайгаар та чадна.

Ариун сүнсээр амьдралаа удирдуул. Тэр Бурханы төгс хүсэл болох элбэг хангалуун, ивээл дүүүрэн, амар тайван, баяр хөөр дүүрэн амьдралаар удирдан авч явах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon