Ариун Сүнсээр Удирдуулж Залбирах

Ариун Сүнсээр Удирдуулж Залбирах

Хайртууд минь, харин та нар хамгийн ариун итгэл дээрээ (дэвжин, өндөрөөс өндөрт өсөн) өөрсдийгөө (бүтээж) сүндэрлүүлж, Ариун Сүнсээр залбиран, — ИУДА 20

Эфэс 6:18 дээр хэлсэн шиг бид үргэлж бүх талаар залбирдаг байх хэрэгтэй бөгөөд Иуда дээр хэлсэн шиг “Ариун сүнсээр“ удирдуулж, залбирах хэрэгтэй. Элч Паул Ром 8:26 дээр бид хэрхэн залбирахаа мэдэхгүй байгаа бол Ариун сүнс бидний сул дорой байдлыг хараад яаж залбирахыг зааж өгнө гэж хэлсэн.

Бурханы Ариун сүнс бидэнтэй хамт байж, залбиралд ятгаж удирддаг. Бид Сүнсээр удирдуулж, мэдэрсэн зүйлээ хойшлуулахгүй шууд залбирдаг байхад суралцах хэрэгтэй. Ингэснээр ямар ч үед, хаана ч байсан, юу ч тохиолдсон байсан ч байнга залбирч сурах болно.

Хуучны сүнслэг дуун дээр “би цаг үргэлж Сүнс миний зүрхийг хөтөлж залбируулдаг” гэж гардаг. Бид хаана ч, хэзээ ч залбирч болно гэж мэдэж байгаа учраас бид хэзээ ч Бурханаас хол санагдахгүй бас зөв газарт, зөв цагтаа залбирах хэрэгтэй гэж хүлээх шаардлагагүй болдог.

Ариун сүнсээр удирдуулснаар, бидний залбирал Бурханы хаант суудалд хүрч, бид хариултаа авах болно гэдгээ мэддэг.


Ариун сүнснээс хийж байгаа бүх зүйлдээ оролцооч гэж гуйгаарай. Тэр бол Туслагч, Тэр таныг гуйхыг хүлээж байгаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon