Бага ярьж, ихийг үзүүл

Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. [Миний дотор амьдар. Би ч та нарын дотор амьдрана.] Усан үзмийн модонд холбогдохгүй (нягт байдлаар холбогдохгүй) бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно. – Иохан 15:4

Бурхантай харилцах бидний харилцаа улам өсөх тусам, бид илүү баяр хөөртэй, урам зоригтой болдог нь сайн явдал юм. Гэсэн хэдий ч бид хүмүүст өөрсдийн баяр хөөрөөсөө илүү зүйл буюу жинхэнэ өөрчлөлтийн, сайн үр жимсний нотолгоог харуулах хэрэгтэй байдаг.

Бидний амьдрал хүмүүст уншигдаж болохуйц захиа мэт байх хэрэгтэй гэж Паул хэлсэн байдаг (2 Коринт 3:3 харах). Өөрөөр хэлбэл: зан чанар маань бидний үгс, сэтгэлийн хөдөлгөөнөөс минь давж сонсогдох хэрэгтэй гэсэн үг. Нилээн олон жилийн дараа бидний урам зориг, хичээл зүтгэл маань бидний тэсвэр тэвчээр, сайн сэтгэл, дөлгөөн зан, зөвт хандлагууд, хүмүүст туслахад бэлэн сэтгэлтэй маань холилдон байх ёстой гэдгийг би олж мэдсэн юм. Үнэхээр бидний үйлс маань бидний амнаас гарах үгнээс илүү чанга дуугардаг. Мэдээж, бид хүмүүст Есүсийн тухай ярих хэрэгтэй, яагаад гэвэл зөв цагт хэлэгдсэн үгс үнэхээр тустай байдаг боловч жинхэнэ Итгэгчид өөрсдийнхөө үр жимсээр танигддаг юм.

Та Бурхантай хамт илүү их цагийг өнгөрөөх тусам, тэрхүү харилцаанаас улбаатай  үр жимсийг та илүү ихээр ургуулах болно. Сайн үр жимс Бурханыг алдаршуулдаг ба сайн үр жимс нь л хүмүүст хамгийн чанга дуугаар сонсогддог. Би өөрчлөгдсөн гэдгээ итгүүлэхийг оролдсон ч, миний үгэнд огт итгэдэггүй хүмүүсийг би мэддэг байсан. Тэгээд хэдэн жилийн дараа тэдэнд тусламж хэрэгтэй болоход нь намайг туслахад Бурхан миний амьдралд ажлаа үнэхээр хийснийг нь тэд ухаарч байж билээ. Сайн үр жимсний талаар маргах нь үнэхээр хэцүү. Учир нь энэ нь бид хэн бэ гэдгээ хэлж байгаа бидний үгийг батлах баталгаа юм. Бусад хүмүүст хэрхэн хандахдаа цаг үргэлж болгоомжтой бай гэж би таныг урамшуулж байна.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Энэ өдөр дуусахаас өмнө та маш олон хүмүүстэй тааралдах байх. Тэдэнд инээмсэглэлийг бэлэглэ!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon