Лотыг салж явсны дараа ЭЗЭН, Абрамд «Чи хараагаа өргөн, одоо байгаа газраасаа хойд, урд, баруун, зүүн зүгийг харагтун». — Эхлэл 13:14
Бүхнийг шинээр эхлүүлэх хэрэгтэй тэр газарт биднийг аваачдаг арга замууд амьдралд үргэлж байдаг.
Үеэл дүү Лот нь газрын хамгийн сайн хэсгийг сонгож, өөрт нь мууг үлдээгээд орхиж явсан яг тэр газар Абрахам өөрийгөө олж авсан түүх Библид гардаг. Гэвч Бурхан түүнийг орхиогүй. Харин ч Тэрээр Абрахамд үзэгдэж, түүнд зориг шаардсан хараа өгдөг.
Абрахам, Лот хоёрын зам салаалсны дараа Эзэний түүнд хэлсэн үгэнд би дуртай. Тэрээр «Хараагаа өргөн одоо байгаа газраасаа харагтун» гэсэн. Байгаа газраасаа хар гэсэн энэ хэллэг миний сэтгэлийг хөдөлгөдөг. Энэ бол шинэ гарааны газар, шинэ эхлэл юм. Бурхан Өөрөө биднийг энэ газар зориудаар авчирдаг.
Та яг одоо тэр газартаа байж болох юм. Магадгүй та муу зуршлаа хаяж эсвэл алдагдсан мөрөөдлөө сэргээхийг хүсэж байж болох юм. Санхүүгээ зохицуулж, шинэ бизнес эхлүүлж, ном бичих гэх мэт юу ч байж болно. Энэ нь таны шинэ эхлэл байж болно шүү дээ!
Тэр газраасаа харахыг Абрахамд хэлсний дараа Бурхан «Босоод энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө» гэсэн (Эхлэл 13:17).
Яг одоо Бурхан танд босоод мөрөөдөл, алсын хараа, дуудлага, амьдралаа ухаарч урагшлахыг сануулж байгаах байх. Учир нь энэ бүхнийг Тэр танд өгсөн. Үүний дагуу явах нь таны хийх зүйл юм.
Хийх хэрэгтэй зүйлээ хий. Энэ нь амархан биш байж болно. Энэ нь цаг хугацаа шаардаж ч болно. Харин Бурханд итгэж найдан, юу ч болсон үүнийхээ төлөө яв.
Яг одоо байгаа газраасаа хараад яв!
Залбирлын эхлэл
Бурхан минь, өнгөрсөн үед юу болсон нь хамаагүй. Яг одоо байгаа газраасаа ирээдүйгээ харахад минь туслаач. Надад өгсөн шинэ эхлэлийн төлөө Танд талархъя. Би зоригтойгоор тийшээ алхаж, надад зориулсан таны дуудлагын дагуу явах болно.