Байнга итгэлтэй бай

«Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайн мэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг. — РОМ 1:17

Итгэл зориг бол Бурханд итгэх итгэлд суурилагдсан байдаг. Тиймээс бид хааяа итгэлтэй байх биш, харин байнга итгэлтэй байх нь чухал юм.

Би найз нөхөд болон гэр бүлийнхнээсээ эмэгтэй хүн номлож болохгүй гэдэг үгийг сонссоноос хойш итгэлтэй байхад суралцсан. Би Бурхан надаар Үгээ заалгахаар дуудсан гэдгийг мэдэж байсан боловч хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсаар байсан. Хүмүүсийн хүлээж авах байдал болон эсэргүүцэл зэрэг нь миний итгэлд нөлөө үзүүлүүлэхгүйн тулд би итгэлээр илүү өсөх хэрэгтэй байсан. Би хүмүүст биш Бурханд итгэлтэй байсан.

Ром 1:17 дээр бид итгэлээс итгэлд очдог гэж хэлсэн. Би олон жил итгэлээс эргэлзээ, үл итгэл тэгээд итгэл рүү явдаг байсан. Тэгээд би энэ хугацаанд итгэлээ алдаж байснаа ойлгосон. Би Муу сүнсэнд хаалгаа онгойлгож өгдөг байсан. Би итгэлээ хулгайд алдах юм бол хүмүүст үйлчлэх ямар ч итгэлгүй болно.

Та амжилтанд хүрмээр байгаа бол байнга итгэлтэй байхад суралцах хэрэгтэй. Өөрийн авьяас билэгтээ, дуудлагандаа, Христ доторх чадвартаа итгэлтэй байх хэрэгтэй. Бурханыг сонсож, Ариун сүнсээр удирдуулж байгаадаа итгэлтэй, Эзэн дотор зоригтой бай. Түүнтэй хамт ялсан гэж өөрийгөө бод.


Бурханы агуу хайранд анхаарлаа төвлөрүүлснээр агуу зүйл хийх итгэлтэй болоход тусалдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon