
Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд (үргэлжлүүлэн) нигүүлсэл (хангалттай) өгдөг” гэдэг. — ИАКОВ 4:6
Бурхан тантай бардам зангийн талаар ярилцаж байсан уу? Танд бардам зан байна гэдгийг харуулах зүйлс байдаг: Та бүх зүйлд санаагаа хэлдэг, хэтэрхий шүүмжлэмтгий, өөрийнхөө бурууг хүлээдэггүй, эрх мэдлийн эсрэг тэмцдэг, та зөвхөн өөртөө бүх гавьяаг авах гэдэг, ихэвчлэн “би” гэж хэлдэг бол бардам байна гэсэн үг юм.
Бурхан бидний бардамналыг Өөрийнхөө даруу байдлаар солиход хэцүү байдаг боловч солих нь чухал юм. Хэрвээ Бурхантай ойр дотно харилцаатай байхыг хүсэж байгаа бол Түүн дээр очих хэрэгтэй бөгөөд бид хандлагаа даруухан байлгах хэрэгтэй юм. Хүний даруу байдал Бурханаас ирдэг. Биднийг даруу байсан тохиолдолд л Бурхан биднийг ивээх болно.
Даруу нэгэн туслалцаа авдаг. Хэрэв бид өөрсдийгөө Бурханы мутрын өмнө даруу болговол Тэр сайшаах болно (Иаков 4:10) Бардам хүмүүс тэд хүссэн бүхнээ “яг одоо” авна гэдэг бол даруу нэгэн “миний цаг хугацаа Таны гарт шүү Эзэн минь” гэж хэлдэг.
Бардам нэгэн “Би чадна” гэдэг бол даруу нэгэн “Христээр би чадна” гэж хэлдэг.