Зүрх минь бат байна, Аяа Бурхан, зүрх минь бат байна. Би дуулна, би аялгуулан дуулна. — ДУУЛАЛ 57:7
Амьдралдаа ялалт байгуулж, Бурханы төлөө гайхалтай зүйл хийж, ялалт байгуулмаар байгаа бол юун дээр бат зогсохоо мэддэг байх хэрэгтэй. Библи дээр Есүс “Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорилоо” гэж хэлдэг. (Лук 9:51) бид ч бас Бурханы төлөө амьдрахдаа адилхан зүйл хийх хэрэгтэй. Бид ямар нэгэн үнэ цэнэтэй зүйл хийхээр бол “баттай зогсож, баталгаатай байх” хэрэгтэй бөгөөд харах зүйл рүүгээ хараагаа чиглүүл, нүүр буруулж, бууж өгч болохгүй.
Бид Христийг Аврагч Эзэнээр хүлээж авснаар Сатан байнга л эсэргүүцэж байдаг. Тэр биднийг бууж өгөөсэй гэж хүсдэг! Муу сүнс биднийг Есүст итгэлээ гээд хаяад явчихдаггүй. Есүс Муу сүнсийг аль хэдийнээ ялсан. Сатан ялагдсан. Түүний хүч таныг зогсоох хэмжээний биш, тиймээс та Бурхантай ойр байж, Түүний хүчээр амьдралаа удирдуулаарай.
Амьдралд тохиолдож байгаа бүх зүйл амар байх юм шиг санаж, хууртагдаж, урхинд унаж болохгүй. Бурханаас тусламж гуйж, Түүний нигүүслийг авч, Бурханы хүслээр үйлдэж, эерэг бөгөөд баяртай бай. Юу ч тохиолдож байсан Бурханы амар тайван дотор алх.
Ариун бүхнээс зуурч амьдар. Бурханы төлөвлөгөө таны амьдралд биелэлээ олох болно.