Урсгал усны дэргэд тарьсан [бас арчилсан] мод адил ургацын цагт жимсээ ургуулж, навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд [гүйцэж боловсорно] амжилтыг авчирна. — Дуулал 1:3
Тогтвортой байдал бол бид бүхэнд хэрэгтэй зүйл. Иеремиа 17:8 болон Дуулал 1:3 хоёулаа биднийг бат бөх тарьсан мод шиг байхыг зааж сургадаг. 1 Петр 5:8-д, Сатанд залгиулахгүйн тулд биднийг эрүүл ухаантай (өөрийгөө хянаж захирдаг), сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэж хэлсэн. Түүнийг эсэргүүцэж зогсохын тулд бид Христ дотор хүчтэй, хөдөлшгүй, шийдэмгий байдалтай, бат үндэслэгдэн байгуулагдах ёстой.
Үндэс сууриа тавих хамгийн сайн хөрс бол Есүс. Тогтвортой байхын тулд та Түүнээс хамааралтай байж болно. Есүс бүхий л цаг хугацаанд үргэлж итгэмжит, найдвартай, Өөрийхөө үгэнд үнэнч бөгөөд буурь суурьтай Нэгэн байсаар ирсэн. Тэр нэг цаг үед нэг зам байснаа дараагийн цагт өөр зам болдоггүй. Нөхцөл байдал өөрчлөгдсөн ч Тэр өөрчлөгддөггүй. Иймээс хэрэв та Түүний дотор үндэслэгдсэн бол та ч гэсэн нөхцөл байдлыг дагаж өөрлөгдөж хувирахгүй.
Бэрхшээл зовлонгийн үед биднийг тогтвортой байлгахын тулд Бурхан бидэнд хүч чадал өгөхийг хүсдэг хэдий ч хаана суулгагдаж таригдахаа бид өөрсдөө сонгодог. Та ертөнцөд үндэслэгдэхийг хүсэж байна уу? Сэтгэл хөдлөлдөө юу? Нөхцөл байдалдаа юу? Өнгөрсөн цаг үедээ юү? Эсвэл та өөрийгөө Христ Есүс дотор тарьж суулгахыг өнөөдөр сонгох уу? Түүнээс бүрэн хамааралтай байхыг би уриалж байна. Ингэвэл Түүний тууштай тогтвортой байдал өнөөдөр таных болох болно.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би Таны дотор бат бөх таригдахыг хүсэж байна. Та хэзээ ч өөрчлөгдөшгүй билээ. Иймээс Та намайг нөхцөл байдал бүрд хүлээцтэй, хувиршгүй байлгана гэдэгт бүрэн найдаж болно гэдгийг би мэдлээ.