Баяр баясалын хүч

Баяр баясалын хүч

Эзэний дотор үргэлж (баярлан, бахдан) баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! — ФИЛИППОЙ 4:4

Бурхан Үгээрээ дамжуулан бидэнд өгсөн хамгийн гайхалтай зааварчилгаа бол биднийг баяр хөөртэй байж баяс гэж хэлдэг. Үнэхээр гайхалтай санаа! Энэ тушаал бол Бурханы тушаал бөгөөд үүнийг биелүүлснээр таны бие махбод, сэтгэл санаа, сүнсэнд үнэхээр хэрэгтэй тустай юм.

Элч Паул Ариун сүнсээр дамжуулан Филиппойчуудад дахин дахин баяс гэж хэлдэг. Эзэн бидэнд ямар ч үед дахин дахин гэж хэлсэн байгаа бол бид үүнд нь илүү их анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн үг юм.

Хүмүүс баяр баясалтай бай гэдгийг сонсоод “Сайхан л сонсогдож байна, гэхдээ би яаж ийм болох вэ?” гэдэг. Тэд баяр баясалтай баймаар л байдаг гэхдээ яаж ийм байхаа мэддэггүй! Паул болон Силас зодуулж шоронд орсон, гинжлэгдсэн байсан ч Бурханыг магтаж, баяр баясал дүүрэн байсан. Тэд ямар ч үед баяр баясалтай байхыг сонгосон. Тэд харж байгаа зүйлээ биш харин итгэж байгаа зүйлээ харж байсан.

Тэр үед нь Бурханы хүчээр Паул, Силасын гинж тасарч, хаалга нь нээгдсэн бөгөөд таны амьдралд ч ийм зүйл болох боломжтой. Таны амьдралд юу ч тохиолдож байсан, хамт ажиллаж байгаа хүмүүс таныг юу ч гэж хэлж байсан, хүүхдүүд тань таныг галзууруулж байсан ч иймэрхүү хэцүү үедээ баяр баясгалантай бай. Үнэхээр гайхалтай өөрчлөлт авчирах болно!


Баяр баясгалан гэдэг гэнэт тохиолддог зүйл биш юм. Та шийдвэр гаргаж “Өнөөдөр надад ямар ч зүйл болж байсан хамаагүй, би Бурханыг магтах болно” гэж хэлэх хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon