Марта үйлчлэх ажилдаа (завгүй, ажил ихтэй) түүртсэн тул Есүс уруу очоод —Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу?… — ЛУК 10:40
Би амьдралыг тэмдэглэлт баяр гэж итгэдэг. Олон итгэгчид амьдралдаа баяр хөөртэй байж чадалгүй, хөгжилдөхгүй амьдардаг. Хүмүүс Есүс Христэд итгэдэг боловч мөнхийн улс руу явах зам зуур цөөн хүмүүс л амьдралаа баяр хөөртэй өнгөрүүлдэг. Олон жилийн турш би ийм хүмүүс шиг амьдарсан… Би яг л Марта шиг байсан.
Марта хийх ёстой ажлаа хийгээд, Бурханд болон бусдад таалагдахын тулд бүх зүйлийг төгс хийх гэж хичээж завгүй байсан. Би хууль дүрэм сахиж байж зөвтгөгдөнө гэж бодсон учраас Эзэнтэй сайн харилцаатай байсан. Би нэг зүйлийг хийж дуусахаараа өөрийгөө сайн байлаа гэж боддог учраас би, Марь шиг жаргалтай байгаа хүмүүст дургүй байсан. Би тэр хүмүүсийг над шиг л ажиллах ёстой гэж боддог байсан.
Миний асуудал бол би Марта байсан, Марь байгаагүй. Би Есүст хайртай байсан боловч Түүний хүссэн энгийн амьдралаар амьдрахад суралцаагүй байсан. Бид итгэлийн үндэс сууриа зөв тавихад би сурсан бөгөөд энэ нь Есүсийн хөлд суугаад, Түүний үгийг сонсож, бүх зүрх сэтгэлээрээ Бурханд итгэх юм.
Та сэтгэл хангалуун баймаар байгаа бол амьдралаа тэнцвэртэй авч явахад суралц. Ажилла, хүндэл, тогло бас амар. Хүн ажиллаад л өөр зүйл хийхгүй бол утгагүй, аз жаргал баяр хөөргүй амьдарна.