
Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ. — НОМЛОГЧИЙН ҮГС 2:24
Үргэлж ямар нэгийг хийгээд, дуусгаад л иймэрхүү маягаар ямар ч баяр хөөргүй амьдралаар амьдарч болно. Иймэрхүү хүмүүс Бурханы өгсөн амьдралаар аз жаргалтай амьдрах талаар суралцаагүй байна гэсэн үг юм.
Амьдралдаа аз жаргалтай байна гэдэг бол сонголт бөгөөд энэ баяр хөөртэй үйл явдалд баярлахаас илүү зүйл юм. Энэ бол зүрх сэтгэлийн хандлага бөгөөд ямар ч зүйлд, жижиг зүйлд ч, чухал биш зүйлд ч баяртай байхаа шийдэх юм. Учир нь энэ бүх зүйлийн ард таны амьдралд зориулагдсан Бурханы “том төлөвлөгөө” байгаа.
Бидний баяр баясал Есүсийн дотор байдаг бөгөөд бүгдийг Түүний төлөө хийснээр бид жинхэнээсээ баяр хөөртэй байх болно. Бидний амьдрал асуудалтай байсан ч, Бурханыг хүлээх зуураа баяр хөөртэйгөөр амьдарч болно. Эргэлзээ, үл итгэл нь баяр хөөрийг хулгайлагч, тиймээс хүүхэд шиг итгэлээр итгэвэл баяртай байх болно. Энэ л Ариун сүнсний оршин байгаа бидний сэтгэл санаанд хэрэгтэй зүйл юм. Үргэлж Бурханд итгэ, Түүний оршихуйд баярла. Таны амьдрал бол Бурханы бэлэг учраас баярла.
Та Бурханы дотор баяртай амьдралаар амьдарч, өдөр бүр Түүнтэй хамт жаргалтай байх сонголт танд байна.