Биеэ тоох байдал биш, биеэ захирах байдал

Харин зугаацан амьдрагч [өөрийгөө зугаа цэнгэл ба биеэ тоох байдалд өгөх] нь [хэдийгээр] амьд боловч үхсэн байна. – 1 Тимот 5:6

Нэг удаа авмаар байсан бөгжөө харсан бөгөөд би мөнгөө хадгалж байсан тул надад түүнийг худалдан авах боломж нь байсан юм. Би энэ талаар залбирах цаг гаргаж, тэр даруйдаа худалдан авалгүй өөрийн хүслээ шалгах зуураа “Бурхан минь, энэ бөгжийг худалдан авах нь зөв үү? Та энэ мөнгөөр надаар юу хийлгэхийг хүсэж байна, түүнийг чинь би хийх болно гэдгийг Та мэдэж байгаа боловч хэрэв Таныг болно гэвэл үүнийг одоо худалдан авмаар байна” гэж би гуйсан юм.

Худалдан авах ёсгүй гэсэн ямар ч ятгалгыг би мэдрээгүй учраас би түүнийг худалдан авсан юм.

Тэр нь энэхүү түүхийн сайн төгсгөл байж болох байсан гэвч өөр нэг зүйл бас байсан нь бугуйвч юм. Худалдагч надад “Энэ бугуйвчид хямдрал зарласан байгаа, хямдрал нь маргааш дуусна. Энэ танд үнэхээр гоё зохиж байна” гэж хэлсэн юм.

Би түдгэлзсэн ч, Дэйвийг олохоор явахдаа Магадгүй тэр надад үүнийг худалдаж авч өгөх байх гэж бодож байсан. Дэйв түүнийг үзээд үнэхээр сайхан бугуйвч байна гэж бодсон бөгөөд “хэрэв чи хүсэж байгаа бол худалдан авахгүй юу даа” гэж хэлсэн юм.

Тэрхүү бугуйвчийг худалдан авах хэрэггүй гэдгээ би зүрх сэтгэлдээ мэдэж байсан юм. Түүнийг худалдан авна гэдэг нь гэм нүгэл биш боловч тэр үед надад хэрэггүй, надад үнэхээр таалагдсан ямар нэгэн зүйлийг орхин явж чадах зан чанарыг бий болгох нь надад хэрэгтэй байсан бөгөөд агуу үр ашгийг үзүүлнэ гэдгийг би мэдэж байсан юм.

Тухайн үед, хэрэв би түүнийг авахыг хүссээр л байх юм бол, дараа нэг өдөр магадгүй Бурхан түүнийг худалдан авахыг надад зөвшөөрөх байх хэмээн бодогдсон юм. Тэр өдөр бөгжийг худалдан авдагтай яг адил амар тайван байдал тэрхүү бугуйвчийг худалдан авъя гэхэд надад байгаагүй юм. Одоо тэр цаг мөч рүү эргэн харахад, биеэ – тоох байдлаас илүү биеэ – захирах байдал нь илүү их сэтгэл хангалуун байдлыг авчирдгийг би олж хардаг.

Хэрэв бид үнэхээр аз жаргалтай байхыг хүсдэг бол, бид Бурханыг сонсох хэрэгтэй. Тэр ямар нэгэн зүйл бидэнд зөв үү, үгүй юу гэдгийг мэдүүлж өгөх болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурхан таны амьдрал дахь том шийдвэрүүд шиг, жижиг шийдвэрүүдийг гаргахад чинь таныг хөтлөг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon