“Би бол БИ” Хүч чадал

“Би бол БИ” Хүч чадал

Бурхан, Мосед — Би бол «Би байгаа» юм гэв. Тэгээд Тэр — Израилийн хөвгүүдэд чи “«Би байгаа» намайг та нар руу илгээв” гэж хэл гэв. — ГЭТЛЭЛ 3:14

Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамаас өмнө ч Би байгаа гэж айлдав. — ИОХАН 8:58

Бурхан Мосед, Есүс дагалдагчиддаа хэлэхдээ “Би бол би” гэсэн бөгөөд үнэхээр гайхалтай зүйлийг хэлсэн. Бид үнэхээр итгэвэл бидний өдөр тутмын амьдрал гайхалтайгаар өөрчлөгдөх зүйл хэлсэн.

Бурхан бол агуу, Түүнийг нь зүйрлэн хэлэх ямар ч үг байхгүй. Бид үнэхээр гайхалтай Нэгнийг ганцхан нэрээр хэрхэн нэрлэх билээ? Бурхан бол ганц зүйл биш, Тэр бол бүх зүйл юм. Тиймээс ч Бурхан Мосед БИ БОЛ БИ гэж хэлсэн нь чиний бүх зүйлд би санаа тавина гэж хэлж байгаа юм. Ямар ч хэрэгцээтэй зүйл гарсан БИ БОЛ БИ. Миний зохицуулж чадахгүй зүйл гэж байхгүй. Надад бүх зүйл байгаа, бүгдийг би бүтээсэн учраас Надад зөвхөн одоо биш, бүх цаг үе хамаатай. БИ БОЛ БИ учраас та тайван байж болно. Би чамтай хамт бөгөөд чамд хэрэгцээтэй бүх зүйлийг хийж өгөх болно!

Танд ч бас энэ үг өнөөдөр адилхан юм. Танд ямар ч хэрэгцээ байсан Бурхан бол БИ БОЛ БИ юм. Түүний дотор та хангамж, баяр хөөр, амар тайван, эдгэрэл, сэргэлт болон хүч авах болно. Танд юу хэрэгтэйг хэлэхээс тань өмнө БИ БОЛ БИ мэдэж байгаа бөгөөд Тэр танд хэрэгцээтэй хамгийн сайныг хангаж өгөх болно.


Амьдралд айгаад байх зүйл байхгүй, учир нь БИ БОЛ БИ Өөрийн хүч, нигүүсэл, сайн бүгдийг үргэлж хангаж өгсөөр байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon