Би Яаж Өөрчлөгдөх Вэ?

Би Яаж Өөрчлөгдөх вэ?

Энэ үеийн явдалд нийцэлгүй (энэ он жилүүдэд), (маяг хөөж, гадна тал харсан, хэтэрхий их тогтсон үйлүүдтэй) харин оюун санааныхаа шинэтгэлээр (бүхэлдээ) өөрчлөгдөж (шинэчлэгдэж) байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. — РОМ 12:2

Сэтгэлээр унах, үзэн ядах, өөрийгөө үгүйсгэх, буруутгал, санаа зоволт, махан биеийн үйлс зэргийг Бурхангүйгээр хүний хүч болон зүтгэлээр өөрчлөх боломжгүй. Бид Христ дотор шинэ бүтээл болсон (2 Коринт 5:17) тиймээс Түүнд таалагдахыг бид бүгд л хүсдэг. Бид Түүний хүссэн шиг үйлдэл гаргаж сурах хэрэгтэй бөгөөд тэгэхийн тулд эхлээд Түүн шиг боддог болоход суралцах хэрэгтэй.

Таны бодол Бурханы үг болж шинэчлэгдсэнээр та өөрчлөгдөнө. Та Бурханд итгэж, хүлээн зөвшөөрч байгаа бол Түүний үнэн үгийг дотроо оруулах хэрэгтэй. Тэгснээр та өөрөөр бодож, ярьж, өөрөөр үйлддэг болж эхэлнэ. Энэ үйл явцад үе шаттайгаар явагдах бөгөөд та үйл явцын дунд “би зүгээр ээ, замдаа явж байна” гэсэн хандлагатай байх хэрэгтэй.

Өөрчлөгдөж байх хугацаандаа баяр хөөртэй бай. Хаана ч явж байсан баяр хөөртэй бай. Та аян замдаа баяр хөөртэй, аз жаргалтай бай. “Яг одоогийн” цаг хугацаагаа дэмийг үрж, ирээдүй рүү хурдлах хэрэггүй. Тайван бай. Бурханыг Бурханаар нь байлга. Өөртөө хэт хатуу бүү ханд. Өөрчлөлт бага багаар явагдана, тиймээс өөрчлөгдөх явцдаа Бурханд өдөр өдрөөр илүү ойрт.


Бид Есүс дээр яг л байгаагаараа очиж болно. Тэр биднийг “байгаагаар нь” хүлээж аваад, ямар болгохыг Тэр хүсэж байна, тийм л болгох болгоно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon