Богино бөгөөд Энгийн

Богино бөгөөд Энгийн

Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. — МАТАЙ 6:7-8

Хэтэрхий олон үг хэлж будилахгүйн тулд энгийн үгээр хүсэлтүүдээ хэлж залбирах нь ойлгомжтой бөгөөд хялбар байдаг гэдэгт би итгэдэг.

Бид итгэлээ харуулахын тулд эрч хүчтэй байх хэрэгтэй гэхдээ бид залбирлаа урт болгох гээд нэг хэлсэн үгээ хэд дахин давтан хэлж, урт болгоод байх шаардлага байхгүй.

Би залбирлаа богино бөгөөд энгийн болгоход хэцүү байсан үеэ санадаг. Мөн залбирлаа богино, энгийн байлгах тал дээр итгэлтэй биш байгаагаа олж харсан. Би олон хүмүүсийн хийдэг шиг тийм л урхинд орчихсон, “урт байх тусам сайн” гэж толгойдоо суулгасан байсан. Бид богинохон залбирч болох талаар сурч байгаагүй, харин одоо бол залибирал бүртээ хэлэх гэсэн зүйлээ итгэлтэйгээр шууд л энгийнээр залбирах хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна.

Би одоо Бурханы зааварчилгааг дагадаг болсон учраас хүсэлтээ дахин дахин давтахгүй болсноор миний итгэлийн амьдрал илүү сайн болсон. Бурхан намайг сонссон, хариулах болно гэдэгт би итгэдэг.

Таны залбирал хэтэрхий ойлгомжгүй байгаад байвал энгийн болго. Итгэлтэй байгаа бол олон үг хэлсэн, хэлээгүй ч таныг сонсож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon