Бодит бус хүлээлтийг үгүй хийх нь

Бурханаас өөр хэн ч [мөн чанар хийгээд төгс ёс суртахуунаараа] сайн биш. — Марк 10:18

Бодит бус хүлээлт бидний амар тайван, баяр хөөрийг маш хурдан хулгайлж чаддаг. Бид ер нь төгс өдрийг, төгс хүмүүстэй, өөрсдийнхөө бяцхан төгс ертөнцөд төгс аз жаргалтай байхыг хүсдэг. Гэхдээ бодит байдал ийм биш гэдгийг бид бүгд мэддэг. Үнэн хэрэгтээ, Бурхан ганцаараа төгс бөгөөд бид бүхэн ид боловсрогдож байгаа юм.

Бидний амар тайвныг юу хулгайлдгийг диавол мэддэг учраас бидний бодит бус хүлээлтийг нурааж, биднийг сэтгэлээр унагах урхи тавьдаг.

Олон жилийн турш амар тайвныг минь хулгайлах боломжийг диаволд өгсний эцэст л би үнэнийг ойлгосон юм. Амьдрал төгс биш бөгөөд бидний төлөвлөөгүй, төсөөлөөгүй зүйлс болохдоо л болно. Миний шинэ хандлага «За тийм байж, энэ бол амьдрал»! болж өөрчлөгдсөн. Хэрэв таагүй зүйлс надад сэтгэгдэл төрүүлэхийг би зөвшөөрөхгүй л бол тэдгээр зүйлс надад сэтгэлийн дарамт учруулахгүй! Гэдгийг олж мэдсэн.

Хүн бүр таагүй байдлаа шийдэх хэрэгтэй байдаг. Харин бид тэдгээрийг зохицуулж, муу хандлагаас зайлсхийж чадна. Зөвхөн Бурхан төгс гэдгийг санаж, өнөөдөр Түүнд итгэж сур. Тэр таныг хүчирхэгжүүлж, амар тайван байдлаа хадгалахад чинь тусалснаар урам хугармаар нөхцөл байдлаас гарахад чинь үргэлж удирдах болно.

Залбирлын эхлэл

Бурхан минь, зөвхөн Та төгс билээ. Хүмүүс ба нөхцөл байдал найдлагыг хөсөрдүүлдэг хэдий ч Та хэзээ ч миний урмыг хугалдаггүйд баяртай байна. Урам хугалах зүйлд найдвараа тавихын оронд зөвхөн Танд итгэж, найдах үед ирдэг амар тайвны амьдралыг өнөөдөр би сонгож байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon