Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг нь дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа. — ҮЙЛС 17:11
Библи дээр биднийг бэлэн гэсэн бодолтой байх хэрэгтэй гэж хэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бидний оюун бодол Бурханы хүслийг юу ч байсан биелүүлэхэд бэлэн байх хэрэгтэй гэсэн үг юм.
Би нэгэн удаа нэг эмэгтэйтэй ярилцсан бөгөөд түүний сүй тавилт нь цуцлагдаад сэтгэлээр унасан байсан. Тэр харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байсан учраас бодсоор, найдсаар, итгэсээр л байсан бөгөөд сүйт залуугаа бас тийм гэж бодож байсан.
Би түүнд юмыг яаж мэдэх вэ? бүтэхгүй байж магадгүй “бодол санаагаа бэлэн” байлгах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгсэн тэр “Энэ чинь сөрөг бодол юм биш үү?” гэж хэлсэн.
Үгүй ээ, тийм биш. Сөрөг байна гэдэг бол “Миний амьдрал дууссан. Бүгд надад дургүй. Би үргэлж ийм байх болно” гэж бодохыг хэлж байгаа юм.
Эерэг бодолтой байна гэдэг бол “Би ямар ч зүйл тохиолдсон сэтгэлээр уналгүй, Бурханд итгэсээр байх болно. Би харилцаагаа шинэчлэгдэнэ гэдэгт итгэж байна. Түүний хүсэл бол хамгийн төгс юм” гэж хэлэх юм. Есүс миний дотор байгаа учраас миний хүссэнээр болохгүй байсан ч би сэтгэлээр унахгүй. Хэцүү байсан ч би Эзэнд итгэсээр байх болно. Бүх зүйл эцэстээ сайн байх болно гэдэгт би итгэж байна.
Ямар ч нөхцөл байдал эерэг байхад суралц. Бурхан таны амьдралд тохиолдож байгаа ямар ч зүйлд хамгийн сайнаар ажлаа хийх болно гэж амласан.