… Есүс өөд (бидэнд саад бологч бүхнээс холдон) харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон… — ЕВРЕЙ 12:2
Бууж өгөөд л, замын хажууд хэвтээд “за болилоо” гэж хэлэх нь тийм авьяас шаардах ажил биш юм. Итгэгч ч бай, итгэгч биш ч бай бүгд л үүнийг хийж чадна.
Болино гэдэг бол ямар ч үед тохиолдож болох уруу татлага юм. Есүстэй ойр болох тусам Тэр танд илүү ойр болж, таныг хүч чадал болон урам зоригоор дүүргэх болно. Таныг ямар нэгэн сайн зүйл тохиолдох болно гэдэгт итгэж урагшлаасай гэж Тэр хүсдэг.
Бид бууж өгөөд болимоор болдог үе байсан. Гэхдээ одоо би орноосоо босоод өдөр бүрийг шинээр эхлүүлэхийг хүсдэг. Би өдөр бүрийг залбирч, Библи уншиж, Бурханы үгийг ярьж, Бурханыг эрэлхийлж эхлүүлэхийг хүсдэг. Та Бурхантай илүү ойр болох тусам таны амьдралд гайхалтай өөрчлөлт болж байгааг харах болно.
Танд болимоор санагдаж, уруу татлага ирвэл битгий бууж өг. Есүс рүү харж, Түүний жишээг дага. Тэр ямар ч хэцүү нөхцөл байдал дунд урагшилсаар байсан бөгөөд танд хүч чадлыг өгөх болно. Тэр бол Удирдагч, Тэр бол итгэлийн Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч нь юм.
Та өнөөдөр ямар ч зүйл тохиолдож байсан Есүс рүү харж, үргэлжлүүлэн явсаар байх болно гэсэн шийдвэр гаргаарай.