Буруугүй зүрх

Буруугүй зүрх

Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж Эзэний мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм…— 2 ШАСТИР 16:9

Буруугүй зүрх гэж юу гэсэн үг вэ? Энэ бол Бурханд таалагдах зөв зүйл хийхийг хүсдэг зүрх юм. Буруугүй зүрх сэтгэлтэй хүн хэдийгээр буруу зүйл хийдэггүй төгс хүн биш ч гэсэн Бурханд хайртай байдаг. Сул талтай, алдаа гаргадаг, уурладаг байж болно. Тийм боловч хурдан гэмшээд Бурханаас уучлал авдаг. Хэн нэгэнд гомдсон бол өөрийгөө даруу болгоод уучлал гуйдаг. Учир нь зүрх нь Бурхан руу хандсан зөв нэгэнд Ариун сүнс заахад хялбар байдаг.

Бурхан төгс нэгнийг хайдаггүй. Хэрэв бид төгс байсан бол бидэнд Есүс хэрэггүй байна. Бид төгс зүрх сэтгэлээр Бурханыг хайрласнаар Тэр Өөрийн хүчийг бидний өмнөөс гаргадаг.


Эзэний хүч Түүнийг харж, зөв зүрх сэтгэлтэй байгаа нэгэнд байдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon