Иймд (тэнд) эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял (буруу хийсэн зүйлд ч ял байхгүй) үгүй. — РОМ 8:1
Олон итгэгчдэд байдаг том асуудлын нэг нь аль хэдийн уучлагдсан болов ч өөрсдийгөө гэм буруутай гэж бодон буруутгасаар байдаг явдал юм. Сатан биднийг өөрсдийгөө гэм буруутайг гэж муугаар бодож байгаад нь баярладаг. Энэ нь буруу боловч бид хүлээн зөвшөөрснөөр өөрсдөө автдаг.
Библи дээр Есүсийн цусаар дамжуулан бид бүрэн төгс уучлагдсан бөгөөд бүх буруутгалаас чөлөөлөгдсөн гэж хэлдэг. Бид Түүний загалмай дээрх өргөлөөр дамжуулан уучлагдсан байхад үүнийг үгүйсгэж болохгүй. Тэр бүгдийг хийчихсэн.
Муу сүнс гэм нүглийг тань сануулж, буруутай гэсэн мэдрэмж өгөхийг хүсдэг. Тиймээс та “миний гэм нүгэл уучлагдсан. Аль хэдийн уучлагдсан учраас би үүнд анхаарлаа хандуулахгүй” гэж тунхаглаарай. Үүнийг та чангаар хэлснээр танд тустай. Учир нь та Бурханы үгийг тунхаглаж байгаа юм. Христ таныг чөлөөлсөн гэдгийг дайсандаа тунхагла.
Зүгээр л суугаад Муу сүнсний худал үгийг сонсох хэрэггүй. Түүнд үнэнийг эргүүлээд хэлдэг байхад суралц.