Та нар Бурханы бүх дүүрлээр [Тэнгэрлэг Оршихуйгаар бялхтал хэмжигдэж, Бурханы Өөрөөр нь бүрэн дүүрсэн, халин цалгисан бие махбодтой болох] бялхах [таныг бүхлээр нь] болтугай. – Ефес 3:19
Өнөөдрийн эшлэлийн дагуу бол өдөр бүр Бурханы оршихуй болон хүчээр дүүрэн байна гэдэг нь гайхамшигтай бөгөөд энэ нь бидэнд зориулагдсан Бурханы хүсэл юм. Бурханаар дүүрэн байна гэдэг нь бид өөрсдөөрөө дүүрэн байхаас хамаагүй дээр зүйл билээ. Хувиа хичээсэн байдал гэдэг нь аз жаргалгүй амьдралын арга зам боловч Бурхан Есүс Христээр дамжуулан биднийг Түүний төлөө, мөн бусдын төлөө амьдрах арга замыг бидэнд өгсөн юм.
Библид Христ бүгдийн төлөө үхсэн “учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой” (2 Коринт 5:15) хэмээн бидэнд сургадаг. Биднийг амар тайван, баяр баясгалангаар дүүрсэн гайхамшигтай амьдралтай байлгахын тулд Есүс бидний төлөө нэгэн арга замыг бий болгосон юм. Тэр биднийг зөвхөн өөрсдийнхөө таашаал, зорилгуудын төлөө л амьдрах бус, бусдыг хайрлахын тулд бидэнд зориулж нэгэн арга замыг бий болгосон юм.
Бурханы оршихуйгаар дүүрэн байна гэдэг нь Түүнийг эрэлхийлж, Түүний Үгийг судалж, амьдралд маань Түүнд зориулсан орон зайг бий болгохын төлөөх зан чанаруудыг хөгжүүлэхийг биднээс шаарддаг билээ. Тухайн өдрийг Бичвэртэй хамт болон Бурхантай нөхөрлөх нөхөрлөлөөр эхлүүлнэ гэдэг нь та тэр өдрөө зөвөөр эхлүүлснийг харуулдаг. Энэ өдөр бол Бурханы танд өгсөн бэлэг юм, тиймээс дэмий бүү үр. Тэр таныг Өөрийнхөө оршихуйгаар дүүргэхийг хүлээж байна, тиймээс гуй, хүлээн ав. Тэгснээр таны баяр баясгалан чинь дүүрэх болно.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бурханаар дүүрэн бай, танаар дамжуулан бусдад хүрэхийг Түүнд зөвшөөр.