Бурханд Зөвхөн Итгэлтэй Байх

Бурханд Зөвхөн Итгэлтэй Байх

Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан Эзэний нэрийг санах болно. — ДУУЛАЛ 20:7

Ямар ч зүйлд амжилт гаргахын тулд итгэлтэй байдал чухал бөгөөд хамгийн чухал зүйл нь Бурханд, Түүний амлалтуудад бусад зүйлээс илүүтэйгээр итгэлтэй байх хэрэгтэй. Итгэгчид Бурханы хайр, сайн болон өршөөлд нь итгэдэг. Бидний тэнгэрт байгаа Эцэг биднийг амжилтанд хүргэх болно гэдэгт итгэлтэй байхыг хэлдэг.

Бурхан биднийг унагаахгүй. Бид амжилтанд хүрэх гээд явж байхдаа унаж болох юм, гэхдээ бид Түүнд итгэвэл Тэр бидний алдааг хүртэл өөрчилж, сайн болгож чаддаг юм. (Ром 8:28)

Еврэй 3:6 дээр “Харин Христ, Хүүгийн хувьд Түүний гэрт итгэмжит юм. Бид зориг болон найдварын сайрхалаа эцэс хүртэл бат сахиваас бид Түүний гэр болой”.

Хэрвээ бид итгэлтэй байвал алдаа бол төгсгөл биш гэдгийг ойлгож чадна.

Хүн болгонд хувь тавилан байгаа бөгөөд энэ хувь тавилан шууд л автоматаар л болчихдог гэж ойлгож болохгүй. Намайг амьдрал болон үйлчлэлээ хөгжүүлж байх хугацаанд олон зүйл тохиолдсон. Дуудлагандаа итгэлээ алдахаар үе хүртэл тохиолдож байсан. Энэ бүх хугацаанд би урагшлах болгондоо Эзэнтэй ойр байдаг байсан. Та ч бас ийм байх хэрэгтэй. Та итгэлээ алдаад, уруу татлаганд орох үедээ Бурханд итгэж, Түүнтэй илүү ойр бай.


Зөвхөн Бурханд итгэ, Тэр таныг үнэхээр амжилтанд хүргэх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon