Бурханд итгэж найдан, сайныг үйлд

Бурханд итгэж найдан, сайныг үйлд

Эзэнд итгэж (түшиж, найдаж, итгэлтэй байх), сайныг үйлд. Газар нутагт сууж, үнэнч байдлыг хоолоо болго. — Дуулал 37:3

Ивээл ерөөлийг өөртөө хэрхэн авах талаар бодож олохын тулд хэт их цаг зарцуулдаг хүмүүс бидний дунд их бий. Хүмүүс заримдаа өөрсдийнхөө чухал гэж бодсон зүйлдээ хүрэхийн тулд хамаг амьдралаа зориулж, Бурханд хэзээ ч итгэдэггүй бөгөөд Түүгээр удирдуулахыг хүсдэггүй. Эцэст нь энэ нь тэднийг сэтгэлээр унасан, бүтэлгүй нэгэн болоход хүргэдэг.

Дуулал 37:3-т «Эзэнд итгэж, сайныг үйлд…» гэдэг. Бурхан биднийг амиа хичээсэн, үргэлж л өөртөө төвлөрч амьдруулахын тулд бүтээгээгүй. Тэр биднийг бусдад туслан, сайн үр тариасай гэж хүсдэг. Сайныг үйлдэх нь гайхамшигтай сэтгэл ханамжийг өгнө. Учир нь бусдад туслан өөрчлөлт авчрах нь онцгой сайн хэрэг бөгөөд таныг илүү гайхамшигтайгаар ивээх хаалгыг Бурханд нээж өгдөг.

Бурхан таны амьдралд зөв ивээл ерөөлийг авчирна гэдэгт итгэ. Түүний төгс цаг хугацааг хүлээхдээ бусдад туслаад завгүй бай. Үнэхээр өөрийнхөө тухай үргэлж бодохоо больсон цагт л та жинхэнэ тайвшралыг мэдрэх болно.

Өөрийн мэдэж буй сайн зүйлсийг хийгээд завгүй байх үед Бурхан таныг итгэмжтэйгээр ивээж, хэрэгцээг тань хангах болно.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би хувиа хичээсэн, өөртөө төвлөрсөн амьдралаар амьдармааргүй байна. Хайрла гэж Таны харуулсан хүмүүсийг би ивээж, тусалж, тэдэнд сайныг үйлдээд завгүй байх үед Та надад зөв ерөөл ивээлийг авчирна гэдэгт би итгэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon