Түүний дүүрнээс нь (элбэг) бид бүгдээрээ (уул мэт) нигүүлсэл дээрээ нигүүлслийг (бидэнд өгөгдсөн, хуваалцсан) хүлээн авсан. — ИОХАН 1:16
Дахин дахин хэлэхэд Библи дээр Бурханаас ав гэж хэлдэг. Тэр ивээл нүгүүслээ таны дээрээс үргэлж асгаж байдаг. Энэ ивээл нигүүслийг хүртэхийн тулд Бурхантай ойр дотно харилцаатай байх хэрэгтэй бөгөөд тэгснээр бид Түүний өгч байгаа бүгдийг ямар ч үнэ төлөлгүйгээр хүлээн авах болно.
Бидэнд байдаг нэг алдаа бол Библи дээр ямар ч үнэ төлбөргүй зүгээр ав гэдэг үгэнд бид нар итгэдэггүй. Бид энэ дэлхийн хүмүүсийн боддог шиг л үнэгүй юм гэж байхгүй гэж боддог. Хүмүүс үнэгүй гэж хэлдэг боловч цаанаа ямар нэг төлөөс байсаар байдаг.
Харин Бурханы хаант улсын нигүүсэл, хайр энэ дэлхийнхтэй огт адилгүй. Бурханы гайхалтай хайр бол бидэнд ямар ч үнэ төлбөргүй зүгээр өгсөн бэлэг юм. Бидний хийх зүйл бол зүрх сэтгэлээ нээгээд, Түүний үгэнд итгэж, талархалтайгаар хүлээж авах юм.
Өнөөдөр таны эргэн тойронд байгаа асуудлууд ямар ч байж болно Бурханы үгтэй хамт байж, Түүний ивээл болон сайн бүгд таны дээрэс асгарах болно гэдэгт итгэ. Та өнөөдөр итгээд хүлээж ав.
Энэ дэлхийн хүмүүс “би харж байж итгэнэ” гэдэг. Харин Бурханы хаант улс “Би хүлээж авахаасаа өмнө итгэнэ” гэдэг.