Бурханд таны хариултууд бий

Зовлон шаналангийн өдөр Эзэн чамд хариулаг! Иаковын Бурханы нэр чамайг хамгаалаг [таныг өмгөөлөг]! – Дуулал 20:1

Хэрэв та ямар нэгэн харилцаанд орж, мөнгөө зөв зохистой зарцуулах гэж хичээж, ямар нэгэн ажил хийж, таны амьдрал дахь Бурханы зорилгыг олж мэдэн, түүнийг гүйцэлдүүлэх, сүнсээр өсөх гэж хичээж байснаасаа болж магадгүй та зарим нэг асуудлуудтай тулгарч л байсан байх. Асуудлууд бол амьдралын нэг хэсэг, Та нэг асуудлыг шийдэж дуусмагц, ихэнхдээ дараагийн асуудал нь яг ар талд нь хүлээж буй мэт гарч ирдэг! Энэ байдал нь бид бүгдэд тохиолддог нь үнэн, тэр ч бүү хэл хэдийгээр бид бэрхшээлтэй нүүр тулж, тэсэн тэвчиж, тууштай байж, ялалттай амьдралаар амьдрахын тулд өөрсдийн чадваруудыг хөгжүүлж, төлөвшүүлж болох хэдий ч, бид үргэлж нэг асуудлаас дараагийн асуудал руу л шилжиж байх болно.

Зөвхөн Бурханд л амьдралын асуудлын шийдлүүд нь байдаг бөгөөд бид өөрсдийн асуудлууддаа хандах хамгийн сайн зүйл бол тэдгээрийг Түүнд өгөх явдал билээ. Бид бодол санаандаа тэдгээр асуудлуудаа дахин, дахин санаж, тэдгээрийн тухай бодож, санаа зовохоо зогсоох хэрэгтэй. Амьдралын дарамт, асуудлуудаа Бурханд өгч, бүх зүйлийг зохицуулахыг Түүнд зөвшөөр. Хэрэв бид өөрсдийн санаа зоволт, нөхцөл байдлаа Бурханд даатгаж сурах юм бол амьдралдаа илүү их баяртай, хөгжилтэй, аз жаргалтай байж, амрах болно.

Бидний амьдралынхаа туршид тэмцэлдэн, зовон шаналан, хийж буй зүйлтэй харьцуулахад Бурхан хормын төдийд маш олон зүйлийг хийж чаддаг. Тэр тантай тэр дороо ярьж, нөхцөл байдлыг бүрэн эргүүлж чаддаг.  Түүнээс ирэх ганцхан л үг бүх зүйлийг шийдэж болдог. Ямар ч зүйл Бурханы хувьд гүйцэтгэхэд, санаа тавин ажиллахад хэтэрхий том, хэтэрхий жижиг байдаггүй юм. Тэр таны сэтгэлийг зовоож байгаа бүх зүйлд санаа тавьдаг. Тиймээс бүх асуудлуудаа Бурханд өгч, танд хэрэгтэй байгаа шийдлүүдийг танд өгөхийг Түүнд зөвшөөр.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Та асуудлуудаа Бурханд өгч, танд шийдлүүдийг өгөхийг нь Түүнд зөвшөөр.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon