Бурханд Төлөвлөгөө Байгаа

Бурханд Төлөвлөгөө Байгаа

Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж Эзэн тунхаглаж байна. — Иеремиа 29:11

Та өнгөрсөн амьдралаасаа болоод өөрийгөө үнэлэх үнэлэмж тань муу байгаа бол өнгөрснөө давтахгүйн тулд эдгэрэх боломжтой байдаг. Та өөрийгөө сөрөгөөр бодох, худал хуурмаг байдлыг орхиод, Бурханы танд зориулж бэлдсэн зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Бурхан хүн бүрт зориулж тогтоосон цагтаа төгс аргаар туслах төлөвлөгөө зорилго байдаг боловч хүн болгон үүнийг олж авч чаддаггүй. Бурхан бидэнд аз жаргалтай амьдрал бэлдсэн байхад бид заримдаа сайхан амьдралаас хол амьдарсаар л байдаг.

Би олон жилийн турш Бурханы хүүхэд болсон завшаантай боломж, зөвт байдлаасаа хол байсан. Би нас бараад мөнхийн улсад орно гэдэгтээ итгэдэг Христэд итгэгч боловч, Тэр миний өнгөрсөн, одоо, ирээдүйд юуг ч хийж чадна гэдгийг мэдээгүй л байсан. Миний өөрийгөө үнэлдэггүй байдал маань өдөр болгон, бүр ирээдүйг харах хараанд маань нөлөөлж байсан.

Та Бурханы хайрыг авч, Түүний хайраар өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та Түүний хүссэнээр өөрчлөгдөж байгаа гэдэгтээ баттай итгэх хэрэгтэй. Тэгээд өөрөө өөртөө, хэн гэдэгтээ сэтгэл хангалуун байж сүнсээр илүү өсөх хэрэгтэй.


Бурханыг амьдралдаа оруул. Түүнийг жолоочийн суудалд суулга. Тэр юу хийж байгаагаа мэдэж байгаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon