… юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг (оюун бодлоо түүн дээр) тунгаацгаа. — ФИЛИППОЙ 4:8
Таны мэдрэмж таны бодолтой уяатай гэдгийг та мэдэх үү? Та тийм биш гэж бодож байгаа бол яг одоо дотроо хорин минутын турш зөвхөн өөрийнхөө асуудлыг л зөвхөн бодоод үзээрэй. Тэгээд сүүлд нь таны байгаа байдал болон мэдрэмж, бас өөрчлөгдөж байгааг та харна гэдэгт би итгэлтэй байна.
Би нэг удаа асуудлуудаа бодож үзээд мэдсэн. Гэнэт Эзэний Сүнс надад үгээ хэлсэн. Тэрээр “Жойс оо, чи асуудалтайгаа нөхөрлөмөөр байна уу, Надтай нөхөрлөмөөр байна уу?” гэж хэлсэн.
Та гутарсан байгаа үедээ зүгээр суугаад л өөрийгөө өрөвдөх хэрэггүй. Хэцүү санагдаж байгаа боловч бидэнд сонголт байхгүй. Бид өөрийнхөө асуудалтай нөхөрлөж эсвэл Бурхантай ойр дотно нөхөрлөж болно. Бид өөрсдийн бодолдоо асуудлуудаа тээсээр байгаад өөрийгөө хэцүү байлгаж, урам хугарч болно эсвэл бид бүх сайн зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх юм бол Бурханы ивээлүүд нь бидний ирж байгаа өдрүүүдэд дүүрэн байх болно.
Бидний бодлууд бол бидний Эзэнд хэлж байгаа чимээгүй үгс боловч бидний дотоод хүн эрүүл мэнд, баяр хөөр болон хандлагад нөлөөлдөг.