Үнэхээр бид Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөнө. – 1 Иохан 1:3
Бурхан бидэнтэй нөхөрлөхийг хүсдэг. Өнөөдрийн эшлэлд Иохан Эцэг ба Түүний Хүүтэй нөхөрлөх талаар, 2Коринт 13:14-т Паул Ариун Сүнстэй нөхөрлөх, нэгдэх талаар бичсэн байдаг. Ариун Сүнстэй нэгдэх гэдэг нь бусад итгэгч нартай, Сүнсний Өөртэй нь нөхөрлөх бидний нөхөрлөлийг хэлдэг. Ариун Сүнс бидний дотор оршдог тул бид Түүнтэй нэгдэн нөхөрлөхийн тулд тийм ч хол явах шаардлагагүй байдаг.
Магадгүй нөхөрлөлийг тодорхойлоход хэрэглэж болох нэгэн сайн зүйрлэл бол эхнэр нөхөр хоёр шиг, хоёр хүн хамтдаа амьдрах явдал юм. Би өөрийн нөхөр Дэйвтэй хамт нэг байшинд амьдардаг, бид хоёр үнэхээр ойр дотно байдаг. Бид хамтдаа ажиллаж, ихэнх зүйлүүдийг хамтдаа хийдэг. Нөхөр маань гольф тоглохоор явах үе байдаг ч бид утсаараа дамжуулан өөр хоорондоо ойрхон байдаг. Магадгүй тэр зурагтаар спортын нэвтрүүлэг үзэх үед, хэдийгээр би түүнийг нь сонирхдоггүй ч гэсэн гэртээ л түүнтэй хамт байдаг. Дэйв бид хамтдаа хоолоо идэж, унтаж, өглөө угаалгын өрөөгөө хамтдаа хэрэглэдэг. Бид хоёр бие биенийхээ байгаа газарт маш олон цагийг хамт өнгөрөөдөг. Бид үргэлж ярьдаггүй ч, байнга л бие биентэйгээ мэдрэмжтэй ханддаг. Бид чимээгүй цагаа өнгөрүүлэхдээ маш олон зүйлүүдийн талаар харилцан ярилцдаг. Би Дэйвд надад чухал, чухал бус зүйлүүдийн талаар ярьдаг. Тэр надтай бас адилхан ярилцдаг. Бидний нэг нь ярьж байхад нөгөө нь сонсож байдаг.
Нөхөрлөлийн хамгийн энгийн хэлбэр бол хамтдаа байх, ярих, сонсох юм. Ариун Сүнс цаг үргэлж бидний дотор байдаг. Тэр бидний дотор оршдог, биднээс хэзээ ч холддоггүй. Бид Түүнтэй ярих үед Тэр сонсох болно. Тэр бидэнтэй ярих үед бид сонсох хэрэгтэй.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бурхантай хамт байхдаа тав тухтай байхад суралц. Түүнийг танай гэрт зочлон ирсэн хүндэт зочин мэт хүндэл.