
Сэтгэл минь Танаас зуурчээ. Таны баруун мутар намайг түшиж байна. — Дуулал 63:8
Олон жилийн өмнө би хоосон мэдрэмжтэй байснаа санадаг бөгөөд заримдаа түр зуур л баярладаг байсан боловч сэтгэл хангалуун, гүнээсээ баяр хөөртэй болдоггүй байсан. Миний Бурхантай харилцах харилцаа Израйльчууд шиг л байсан бөгөөд Мосе Бурхантай нүүр нүүрээ харан ярьдаг байсан бол Изральчууд холоос хардаг байсан шиг л байсан. Би Бурхантай ойр алхахыг хүсдэг байсан боловч яаж тийм болохоо мэддэггүй байсан.
Та бас над шиг ийм зүйлсийг амссан байж магадгүй. Би хуулийн дагуу амьдарч, Чуулган дээрээ сургаал зааж, өөртөө амар тайван баяр хөөр болон Бичээст амласан хүчийг авахын тулд төлөвлөгөө гарган сайн зүйлс хийж байсан. Тэгсэн боловч би зүрх сэтгэлгүй болсон мэт санагдаж юу ч болохгүй байсан. Тэгээд би “Бурханы төлөө их зүйл хийхээ“ болиод зүгээр л Түүнтэй илүү харилцдаг болж, Эзэнээс сэтгэл хангалуун, амар тайван амьдралыг авч амьдрах нь чухал гэдгийг таних хүртлээ би тиймэрхүү байсан.
Та Бурханы хүч болон ивээлүүдийг авмаар байгаа бол Түүнийг мөшгө. Бусад зүйлээ хойш нь тавиад, зүгээр л Түүний араас яв. Давид Дуулал 27:4 дээр “Ганц л зүйлийг хий гэж хэлсэн. Энэ нь өөрийгөө Бурханы оршихуйд байлгах юм”.
Бид Бурханыг өчигдрөөсөө илүү, өнөөдөр таньж мэдэхийн тулд дотно харилцаатай байх нь биднийг сэтгэл хангалуун болгодог цорын ганц зүйл юм.