
Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд (таньж бас ойлго) Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, Дэлхийд өргөмжлөгдөнө. — ДУУЛАЛ 46:10
Олон хүн нэг зүйлээс нөгөө рүү гуйж амьдарч байна. Тэд идэвхтэй амьдралд татагдсан байдаг бөгөөд би тийм хүмүүсийн нэг байсан.
Удаан хугацаанд би заавал нэг зүйлийг хийх ёстой гэж боддог байсан. Юу ч болж байсан хамаагүй бүгдэд нь оролцож, идэвхтэй байсан. Би нэг ч зүйлээс хоцорч болохгүй гэж боддог байсан учраас миний мэдэхгүй өнгөрдөг зүйл гэж нэг ч байгаагүй. Би тогтвортой байж чадахгүй, ямар нэг зүйл хийж л байдаг байсан. Би зүгээр байдаггүй хүн байсан.
Талархууштай нь би юм хийхгүй тайван байгаа үедээ Бурханы хүч гайхалтайгаар бидний амьдралд ажлаа хийж байгааг харах боломж гэдгийг олж мэдсэн явдал юм. Бид зөвхөн Бурханы хийж чадах хэт их ажлыг, өөрсдөө хийх гэж зүтгэснээсээ болоод дармтанд ордог. Бурхан биднийг тайван байдлаар хөтөлж, удирдан чиглүүлэхийг хүсдэг. Өдөр бүр цаг гаргаж сонс. Бидэнд хоёр чих нэг л ам байдаг, тиймээс Бурхан биднийг ярихаас илүүтэй, сонсоосой гэж хүсдэг байх гэж бодож байна.
Бидэнд ямар нэг санаа, төлөвлөгөө орж ирэхэд бид Бурханд (Бурханы мэдлэгт) өгч, энэ төлөвлөгөөг биелүүлэхэд амар тайван байгаа эсэхээ нягталж үзэх хэрэгтэй.
Бурхан итгэж байгаа нэгэнд хамгийн сайныг нь өгдөг. Тиймээс Тэр таны амьдралд хүчээ харуулах хүртэл тогтвортой бай.